МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

Үйлчилгээний нөхцөл

1.Нийтлэг үндэслэл

Хэрэглэгчид нь тус сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хувийн болон байгууллагын мэдээллээ оруулж байгаа гэж үзнэ.

2.Хориглох зүйл

2.1 Садар самууныг сурталчилсан элдэв бичлэг, зураг, дүрс, видео
2.2 Садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн сайт, блогийн холбоос болон сурталчилгаа, холбогдох мэдээлэл, холбоос оруулахы, тараахыг хориглоно
2.3 Зохиогчийн эрхийн хуулийг зөрчин бусдын оюуны өмчийг эзнийх зөвшөөрөлгүй оруулах. Эзнээс нь зөвшөөрөл авах боломжгүй үед нэр эсвэл хаяг, эх сурвалжийг дурдалгүй хуулбарлан нийтлэх, ашиглах. (Үүнд варез буюу хууль бус програм хангамж, кино, дуу, бичлэгүүд, зураг г.м-ыг байнга илт зохиогчийн эрх зөрчин оруулах, нийтлэх бүх үйлдлийг хамруулан ойлгоно)
2.4 Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах талаар сурталчлах, заах сургах, уриалах
2.5 Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах, уриалах
2.6 Спам, давтсан сурталчилгаа хийх, бичлэгүүдийг дахин дахин нийтлэх
2.7 Худал хуурмаг мэдээллүүд нийтлэх
2.8 Улс төрийн зорилготой болон бусад зорилготой гүтгэлэг, бусдын эрхэнд халдсан материал
2.9 Бүх төрлийн шашны сурталчилгаа
2.10 Бусдын хувийн мэдээлэл, хувийн нууцыг зөвшөөрөлгүй дэлгэх
2.11 Спам бичлэг, зурвас үйлдэх. (бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх зэрэг)
2.12 Virus, worm, spy тараах болон хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах зорилготой бусад үйлдлүүд
2.13 Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах
2.14 Элдэв эм, тариа, архи, тамхины бүх төрлийн сурталчилгаа, тэр төрлийн үйл ажиллагааг сурталчлах, таниулсан мэдээллүүд. (Энд дурдагдаагүй бусад сайтын үйл ажиллагаанд нийцэхгүй бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа гарсан тохиолдолд сайтын зүгээс тухайн үед арга хэмжээ авч хориглох эрхтэй.)
2.15 Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бусад үйлдлүүд
2.16 Гадаад хэл дээрх блогийн холболт, өөрөө бичээгүй зүйлсийг гадаад хэлээр орчуулгагүй хуулж тавьсан материалууд

3.Хэрэглэгчийн хүлээх үүрэг

3.1 Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй
3.2 Хэрэглэгчид нь тус сайтын үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөх үүрэгтэй
3.3 Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх
3.4 Манай сайтын үйлчилгээний нөхцлийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй бичлэг болон сэтгэгдэл, зурвас олж уншвал сайтын эрхлэгч, удирдагчдад мэдэгдэх үүрэгтэй
3.5 Хэрэв үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон бол хүлээн авч дагах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч өөрчлөлтийг эс зөвшөөрвөл цаашид уг сайтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ

4.Сайтын хүлээх үүрэг

4.1 Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллах
4.2 Хэрэглэгчийн мэдээллийг устаж алга болохоос сэргийлж хуулбарлан хадгалж байх
4.3 Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулсаар байх. Ямар нэгэн тохиолдлоор сайтын үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болбол 1 сараас багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх
4.4 Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй

5.Бусад зүйл

5.1 Ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно
5.2 Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө
5.3 Хувийн болон байгууллагын мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн хүсэлтээр хувийн болон байгууллагын мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч мөн гэдгийг магадалсны дараа аль болох түргэн хугацаанд шийдвэрлэнэ
5.4 Тухайн хэрэглэгчдийн мэдээлэл, танилцуулга зэрэг нь ямар нэгэн байдлаар манай сайтын байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд тухайн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл юм
5.5 Манай сайт дээр байгаа байгууллагын лого, эмблем, барааны тэмдэгтүүд нь тухайн байгууллагуудын өмч бөгөөд бусад этгээд хууль бусаар ашиглахгүй байх

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook