МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хүүхэд яагаад хоолонд дургүй болдог вэ?

Хүүхэд бие нь тавгүй ч юм уу өвдсөн үедээ хоолонд дургүй болдог. Харин хүүхэд хоолонд дургүй болох нь эцэг эхчүүдийн санааг багагүй зовоодог. Тиймээс та хүүхдээсээ яагаад хоол идэхгүй байгааг нь асуух хэрэгтэй. 

Хоолыг нь хүчээр өгөх юм уу ширүүн аашилж загнаж болохгүй. Гэхдээ зарим үед хүүхэд ямар ч шалтгаангүйгээр хоол идэхгүй байх үе байдаг. Үүнд санаа зовсны хэрэггүй. Харин иймэрхүү байдал олон хоног үргэлжилбэл хүүхдээ эмчид үзүүлэх хэрэгтэй. 

Магадгүй таны хүүхэд тань өвдсөн ч байж болох юм. Ер нь эрүүл хүүхэд хоолонд сайн байдаг. Мөн таны хийсэн хоол таалагдахгүй байна гээд идэхээс татгалзаж, өөр хоол идмээр байгаа бол та эмзэглэх хэрэггүй. 

Үүнд хүүхдийн буруу гэж огтхон ч байхгүй. Хүүхдэд ч гэсэн өөрийн гэсэн дуртай хоолоо идмээр санагдах үе байдаг. Түүнчлэн эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхдийг багаас нь амттан идүүлж бүү сурга. 

Учир нь амттанг байнга идэх нь дасал болохоос гадна хүүхэд хоолонд дургүй болох бас нэг шалтгаан болдог. 

Харин сүү, цагаан идээ, жимс сайн өгөх хэрэгтэй. Өдөрт хүүхэд 2-3 стакан сүү уух юм бол хоногийн калориа авч чадна. Сүүнд витамин Д-ээс гадна хүний биед хэрэгтэй уураг, эрдэс бодис агуулагдсан байдаг. 

Жимсний төрлөөс нэн ялангуяа алим, апельсинд А болон С витамин хангалттай агуулагдсан байдаг. Эцэг эхчүүдийн бас нэг толгойн өвчин болсон нэг асуудал бол охидын турах гэж хоолоо сойх явдал юм. Ийм үед охинтойгоо сайн ярилцах хэрэгтэй. Гоё сайхан харагдахын тулд хоолоо сойх бус харин зөв хооллож сурах хэрэгтэйг ойлгуулаарай. 

Хоолоо сойсноор өөрт хэрэгтэй калори, витаминаа авч чадахгүйгээс гадна эрүүл мэндэд муу гэдгийг нь ч бас анхааруулах нь чухал юм.

/Зууны мэдээ/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 03:39 Мэдээний төрөл

0 comments for "Хүүхэд яагаад хоолонд дургүй болдог вэ?"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook