МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Орон нутгийн төсвөөр тоног төхөөрөмжтэй болгожээ


Өрх гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 14 сумын оношилгоо эмчилгээний төвд 762 сая төгрөгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн 18 автомашин, багийн эмчийн найман мотоциклийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ. Мөн Өмнөговь аймгийн төвд “Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв”, Цогтцэций, Ханбогд сумдад сум дундын эмнэлэг байгуулан ажиллуулж эхэлсэн нь хөдөлгөөнт хүн ам төвлөрсөн байгаа орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэхэд чухал алхам болж байгаа ажээ.Тус аймгийн Засаг дарга Б.Бадраагийн ярьснаар  “Өрх гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч гэр хороололд 5,3 км хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг зэргийг улсын болон орон нутгийн төсвийн 290 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Энэ жил Даланзадгадын хэмжээнд 16.5 км хатуу хучилттай авто зам барьж байгуулна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй, ажилд ороход бэрхшээлтэй 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг батлан орон нутгийн төсөв болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 90 сая төгрөгийг шийдвэрлэн нэгдүгээр шатанд 29 төсөл амжилттай хэрэгжиж, хоёрдугаар шатны төсөл шалгаруулалт зарлагдаад байна. 2011-2012 онд орон нутгийн төсөвөөс 75 сая төгрөгийн санхүүжилт гарган эмзэг бүлгийн иргэдэд  хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн нийт 608 иргэнийг хамрууллаа. Мөн 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд нутгийн баялгаас иргэн бүрт тэгш эрхтэй, таатай нөхцөл бүрдүүлж “Нутгийн хишиг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэн иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон билээ. Үлдсэн 200 мянган төгрөгийг энэ онд багтаан өгөх болно” хэмээжээ.
Ж.САЙНЖАРГАЛ

/Монгол говь сонин /



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:06 Мэдээний төрөл

0 comments for "Орон нутгийн төсвөөр тоног төхөөрөмжтэй болгожээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook