МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Малчид нь цөхөрч, нинжа нар даварсаар

Өнөө жил Хонгор нутагт нар хур тэгширсэн, ус гол эргээ халин үерлэсэн дэлгэр сайхан зун айлчилж хүн ардын сэтгэл хангалуун, мал сүргийн зоо нуруу тэнэгэр төв хөдөөгүй сайхан зуншсан. Өнгөрөгч сарын 14-нөөс 2000 оны есдүгээр сарын 16-ныг бодогдуулам их цас ялангуяа Галуут, Баян-Овоо, аймгийн төв, Эрдэнэцогт, Шаргалжуутыг даялан орсон хэдий ч аравдугаар сар гарангуут цаг агаар налайж их цас газар дэлхийдээ шингэлээ. 
Энэ нь өвлийг сануулсан байгалийн дохио… Гэтэл манайхан өвөлдөө хэр бэлтгэсэн билээ. Энэ их цасны үеэр зун аргал түлш хатаагүй, орсон борооны улмаас аргал түлшгүй шахам зуссан малчид хамгийн түрүүнд гал алдах шахсан тухай мэдээлэл хаа сайгүй байна. Хөдөө сумдад өнгөрсөн жил хадлан, гар тэжээл чамлахааргүй сайн бэлтгэсэн. Харин өнөө жил тэр хэмжээнд хүрч чадсан уу гэдэг эргэлзээтэй байх шиг. 
Бид Баян-Овоо сумын удирдлагуудтай өвс тэжээл бэлтгэсэн хийгээд өвөлжилтөө нутаг бэлчээрийн хувьд хэрхэн зохицуулсан талаар ярилцсан юм. Тус сум 10 га-д хадлан тэжээл тариалснаас 40 тонн өвс, гар тэжээл 32 тонныг хураан авч улсын нөөцөд 10 шахам тонн өвс нөөцөлсөн байна. Харин энэ сумын малчин өрхүүд өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн бололцооныхоо хэрээр хадлан, гар тэжээл, таанан зоодой гэх зэргээр базааж авсан юм. Мал аж ахуйн тухайд энэ сумын 132 мянган толгой мал өвөлжихөөс өөр аймаг сумын нутагт буюу Галуут, Эрдэнэцогт, Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир зэрэг сумдад бод, бог нийлсэн 20 шахам мянган мал өвөлжүүлэхээр урьдчилан ярилцаж тохирчээ. 
Тус сумынхны ялангуяа малчдын өмнө тулгамдсан асуудал бол нөгөө л алдарт гар аргаар алт олборлогчид хаа сайгүй газрын хэвлийг сүйтгэж малыг бэлчээргүй болгож буй дайсагнал аж. Малчид аймаг сумын удирдлагуудад дээрх нөхдүүдийн талаар дорвитой арга хэмжээ авч зохицуулалт хийж өгөхийг хүсч сууна. Цаг зүтгүүлж, цас зуд нүүрлэчихээгүй л бол өвлийг өнөтэй давчих боломж бий хэмээн ихэнх малчид нь өөдрөг сэтгэл өвөрлөж явна. Алтны төлөө амь бие юугаа ч өгөхөөс буцахааргүй улайрсан нинжа нар л байгалийн гамшгаас дутахааргүй хор хохирол учруулж байна. 
Бид байгаль цаг агаараас айхгүй байна. Харин энэ их олон нинжа нарын үйл ажиллагаанаас л айж байна гэсэн олон малчдын цөхрөлийг яалтай. Нийгмийн толь



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 04:40 Мэдээний төрөл , , ,

1 comments for "Малчид нь цөхөрч, нинжа нар даварсаар"

  1. баянхонгор аймгийн тухай мэдээлэл юм байна. Харин манай нутгийхан чинь яагаад санаа зовохгүй үгээ хүрэгдэг хүнгүй болчхов. Эмзэг говийн хөрс юу байхав. Наад гадныхан болон төрд байгаа шуналтангууд баялаг дуусхаар яваад өгнө тэгээд та нар нутагтаа л үлдэнэ шүү. Үлдэх үр хүүхдүүдээ үлдээх шиг сайн зүйл үгүй

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook