МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

USB-ийн тухай

Ер нь USB-ийн холболтын давуу тал нь юу юм бэ? Яагаад USB холболт хамгийн түгээмэл холболтын төрөл болсон бэ? Яагаад заримдаа уг холболтоор холбоход удаад, эсвэл холбогдохгүй алдаа гараад байдаг юм бэ? гэх мэтийн асуултанд хариулт авахыг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.

USB 2.0  буюу Hi-Speed USB-ийн тухай
Зарим флэш дискнээс файл хуулахаар удаан, заримаас нь хэдхэн секундын дотор хуулаад байдгийг та мэдэх байх. Яагаад удаад байна вэ гэхээр таны компьютер, USB төхөөрөмж хоёрын аль нэг нь эсвэл хоёулаа USB 2.0 дэмждэггүй гэсэн үг юм. USB 2.0 нь төрөл бүрийн төхөөрөмжүүдийг компьютертэй Hi-Speed, Full-Speed, Low-Speed гэсэн 3 төрлийн хурдтайгаар холбогдох боломжийг олгодог.

USB 2.0 хир хурдан бэ?
Онолоор бол USB 2.0 холболтоор хамгийн дээд тал нь 480Mbps буюу 1 секундэд 60 MB хэмжээтэй файл хуулах боломжтой. Өмнөх хувилбар болох USB 1.1 нь 12Mbps буюу секундэд зөвхөн 1.5 MB дамжуулах чадалтай. Өөрөөр хэлбэл USB 2.0-оос 40 дахин удаан гэсэн үг юм. Бодит амьдрал дээр USB 2.0 төхөөрөмжүүдийн чанар, үзүүлэлтээс шалтгаалан хурд нь хэлбэлздэг бөгөөд дээд тал нь 240Mbps (30MB/s) хурдаар мэдээлэл дамжуулж болдог.

Өөрийнхөө компьютерийг USB 2.0 дэмждэг эсэхийг яаж мэдэх вэ?
USB High-Speed дэмждэг эсэхийг мэдэхэд амархан. Device Manager хэрэгслийг нээгээд “Universal Serial Bus controllers” хэсгийг хар. Хэрэв тэр хэсэгт “Standard Enhanced PCI to USB Host Controller” гэсэн бичигтэй хэсэг байвал USB 2.0 дэмждэг гэсэн үг.

USB төхөөрөмжүүд тань “Unknown device” гэсэн алдаа гаргаад байвал яах вэ?
Элбэг тохиолддог компьютерийн асуудлуудын нэг. Энэ нь дараах шалтгаануудын аль нэгээс болж үүсдэг.

-USB төхөөрөмжүүд нь тусдаа тэжээлд залгагдах шаардлагатай. Зарим зургийн аппарат, гар утас гэх мэт төхөөрөмжүүдийг компьютерт залгахад USB холболтоор дамжуулж өгч байгаа тэжээл  нь хүрэлцдэггүй. Энэ тохиолдолд тэдгээрийн тэжээлийн холболтыг давхар тэжээлд залгах шаардлагатай.

-Бас нэгэн элбэг тохиолддог зүйл бол компьютерийн кэйсний урд хэсэгт байрлах USB оролтууд салсан, эсвэл хэрэв таны төхөөрөмж зөвхөн USB 2.0 хэлбэрээр холбогддог бол хангалттай хурдыг нь гаргаж чадахгүй байх тохиолдол гардаг. Ийм үед холболтыг кэйсний ард хэсэгт байрлах USB оролт руу залгаж үзэх хэрэгтэй.

-Зарим төхөөрөмжүүдийг холбохын тулд заавал тусгай USB Driver-ыг нь суулгах шаардлагатай болдог. Үүний тулд төхөөрөмжийнхөө дагалдаж ирэх Install диск, эсвэл веб сайтаас нь тохирох Driver-ыг нь олж суулгаарай.

-Хэрэв дээрх зүйлүүдийг хийгээд ч холбогдохгүй бол таны компьютер, эсвэл USB төхөөрөмжийн аль нэг нь дефекттэй байж болно. Энэ тохиолдолд төхөөрөмжөө өөр компьютерт залгаж, шалгаж үзэх хэрэгтэй.

USB 2.0 хэрэглэгчдэд ямар давуу талыг олгосон вэ?
Өмнөх USB технологиосоо 40 дахин хурдан USB 2.0 бий болсноороо компьютерт янз төрөл бүрийн төхөөрөмжүүдийг хялбар холбогдох боломжийг олгосон ба эдгээр төхөөрөмжүүдийг ерөнхийд нь нэг стандарт холболттой болгож өгсөн байна. Түүнээс гадна сүүлийн үеийн USB 2.0 төхөөрөмжүүдийг компьютер залгаад шууд ашиглаж боломжийг USB 2.0 технологи олгосон. Жишээ нь сүүлийн үеийн камер, гар утсыг компьютертээ холбоод флэш диск шиг ашиглаад байж болж байна.

USB 2.0 болон USB 1.1 хоорондоо зохицож ажилладаг уу?
Магадгүй та USB гэж мэдэхээс биш USB 2.0, USB 1.1, USB 1.0 гэж ховор сонссон байх. Учир нь эдгээр технологиуд нь хоорондоо зохицож чаддаг учраас энэ хувилбаруудын талаар нэг их сонирхоод байх зүйлгүй байж болно. Хэрэв USB 2.0 төхөөрөмжийг USB 1.1 оролтод холбосон үед мэдээлэл дамжуулах хурд USB 1.1 оролтын дээд хурдаар мэдээлэл дамждаг.

/Компьютер таймс/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 03:40 Мэдээний төрөл

0 comments for "USB-ийн тухай"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook