МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгаас хувилгаан төрлөө ...

Говь түшээ гүний их хувилгаан Баригри Дамцагдорж гэгээнтэний анхны дүр одоогоос 230 жилийн өмнө буюу 1781 онд мэндэлсэн байна. Тэрээр Халхын 5, 6-р богд, Түвдийн Ванчин богдын номын багш байсан учир түүхэнд 2 богдын номын багш байсан цорын ганц хүнээр тэмдэглэгдэж “Ёнзен” цол хүртсэн байна. Их хувилгаантны 4-р дүрийг тодруулах ажлыг Дундговь аймгийн нутгийн зөвлөл дэд тэргүүн Ц.Ганхүү, МБШашинтны төв Гандан тэгчилэн хийдийн дэргэдэх “Шашны их сургуулийн” доктор, Гавж Сонинбаяр болон нутгийн иргэд санаачлан 2001 оноос эхлүүлжээ. 4-р дүрийн гэгээнтэнээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Үйтүмэнгийн отгон хүү 10 настай морь жилтэй Мөнхсүхийг Далай багшийн айлдвараар өргөмжиллөө. Хувилгаантны 4-р дүрээр тодорсон Үйтүмэнгийн Мөнхсүх нь Цогтцэций сумын сургуулийн 3-р ангид сурдаг. Аав ээж, эгч ахынхаа хамт амьдардаг айлын отгон хүү юм. Аав ээж нь хүүгээ том хувилгааны хойд дүрээр тодорч их номын хүн болох хувьтай төрсөнд нь баярлан суугаа ч нялх үрээ холын оронд олон жил явуулах болсон гэнэтийн явдалд балмагдан нулимс унагаж байлаа Гэгээнтэнийг гэрээс нь залж Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байх анхны хувилгааны барьж байгуулсан “Онгийн хийд “ - ийн суудалд нь залах ёслол үйлдлээ.
Гэгээнтэний сэвлэгийг нь үргээж , угаал үйлдсэний дараагаар хувцасыг нь өмсгөн сэнтийд нь залсан нь юм. Энэ үеэр сүсэгтэн олон түмэн олноор цугларч адис аван залбирч байлаа. Говь нутгаас төрсөн их хувилгааны хойд дүрээр тодорсон гэгээнтэнийг төрсөн нутгаасаа гарах замд хурмаст тэнгэр хур бороо хайрласанд нутгийн зон олон бүүр ч ихээр билэгшээн гэгээнтэнийхээ эрдэм номын их замд сайн сайхныг хүсч байсан. 4-р дүрийн гэгээнтэн 8 сараас Өмнөд Энэтхэгийн нутагт байрлах Сэра дацанд 16 жил суралцаж, төгс гэгээрээд нутагтаа ирж буян номын үйлд хүчин зүтгэх юм байна.

ТЗУХэлтэс Мэдээлэл хариуцсан мэрэгжилтэн Ч.Сумъяахүү

Эх сурвалж: http://www.umnugobi.gov.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



1 comments for "Өмнөговь аймгаас хувилгаан төрлөө ..."

  1. etgeed gdg ner ni hurtel zevuun eh oron , umnugobiinhoo tuluu yum hiij mednee demjetsgeey.

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook