МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Гандан тэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц Өмнөговь аймагт айлчиллаа

Энэ оны 04 сарын 25-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинты төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, соёлын гавъяат зүтгэлтэн, Гавж Д.Чойжамц Өмнөговь аймгийн Засаг даргын болон Маанийн хийдийн урилгаар морилон ирж, сүсэгтэн олон түмэндээ ном хуран , багш, сурагчид, эмч эмнэлэгийн ажилчид, цагдаа , уул уурхайн ажилчин албан хаагч нар төрийн захиргааны албан хаагчид болон сүсэгтэн олонтой уулзалт хийн, Монголын буддын шашны уламжлалт зан үйл, орчин цагийн монгол хүний төлөвшил, хийгээд хүний хөгжил амьдарлын зөв хэв маяг, хүн хүнээ хайрлан хүндэтгэн амьдрах талаар сургааль тавьж, лекц уншин , сонирхолтой яриа өрнүүлсэн юм. 
Орон нутагт 2 хоног ажиллан ,орон нутгийн телевизээр шууд ярилцлагаявуулж, хөгжилтэй яриаг дэлгэн , халуун дотно уур амьсгалд улс эх орны болон нутаг орны хөгжлийн талаархи өөрийн бодлоо хуваалцаж, санал бодлоо айлдаж байлаа. Д.Чойжамц хамба багшийн хамтаар Дашчоймбол дацангийн шунлайв ,Гавж С.Гантөмөр морилон ирж Буддын шашин хийгээд арга билэг Монголын уламжлалт зан заншил, монгол хэл, харь хэлний гаргалаа сэдвийн хүрээнд лекц уншиж сүсэгтэн олны сэтгэлийг баясгаж, ухаарал хайрласан өдрүүд энэ сарын 25, 26 нд Өмнийн цэнхэр говь нутагт өрнөлөө.

ТЗУХэлтэс Мэдээлэл хариуцсан мэрэгжилтэн Ч.Сумъяахүү


Эх сурвалж: http://www.umnugobi.gov.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:31 Мэдээний төрөл , , , ,

0 comments for "Гандан тэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц Өмнөговь аймагт айлчиллаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook