МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Даланзадгад суманд Бизнес хөгжлийн төв нээгдлээ

Оюу Толгой ХХК Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээ өнөөдөр мэдэгдлээ. Уг төв нь Оюу Толгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. 
Оюу Толгой ХХК уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бараа үйлчилгээг дотоодоос худалдан авах, Өмнийн говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарч ажиллаж байна. Бизнес хөгжлийн төв үйл ажиллагаагаа эхэлснээр орон нутгийн иргэд нэг доороос бүх төрлийн үйлчилгээг авах бололцоотой болохын зэрэгцээ Оюу Толгой ХХК болон Хас Банкны хамтран хэрэгжүүлж буй нийт 1 сая ам.долларын жижиг зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай тусгайлсан бизнес сургалтанд хамрагдах боломжийг нээж өгч байна. Бизнес хөгжлийн төв олон зориулалтын гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрдэх юм. Түүнчлэн хэрхэн Оюу Толгойн ханган нийлүүлэгч болох, компанийн хангамж худалдан авалтын бодлогыг танилцуулах үйл ажиллагаа байнга явагдана. 
Мөн орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх хэсгүүд ажиллана. Бизнес хөгжлийн төвийн барилгын ажил 2010 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд Оюу Толгой ХХК-ийн зүгээс уг төсөлд 700,000 ам.доллар зарцуулсан байна. Барилгын ажлыг Даланзадгад сумын найман компани гэрээлэн гүйцэтгэсэн бөгөөд цахилгаан, интернет, цэвэр бохир ус, дохиоллоор тоногложээ. Харин барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Измон" ХХК ажиллажээ. Ажлын гүйцэтгэлд Монгол улсын барилгын салбарт баригдаж буй стандарт, Оюу Толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажилласан. 
Цаашид Ханбогд сум болон Улаанбаатар хотноо Бизнес хөгжлийн төвүүдийг 2011, 2012 онд тус тус ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей " Бизнес хөгжлийн төв өнөөдөр үүд хаалгаа нээж буйд бид их баяртай байна. Энэ төв орон нутгийн бизнес эрхлэгчид манай ханган нийлүүлэгч болоход дэмжлэг үзүүлэх гол түлхүүр болно гэдэгт итгэлтэй байна. Төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье" хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдсан байна. 
Одоогоор Даланзадгад, Ханбогд сумдын 103 бизнес эрхлэгч Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа бөгөөд нийт 1.5 сая ам.долларын гэрээ хийгээд байна.

Эх сурвалж: http://www.inet.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 20:55 Мэдээний төрөл , , , , ,

1 comments for "Даланзадгад суманд Бизнес хөгжлийн төв нээгдлээ"

  1. zarim garuud neeh saihan shaah yumaa yag unendeee ene oyutolgoi gedeg chin boon tanil tal mongonii ajil shdee bi bie setgleeree medersen tanilgui bol haanach yavahgui tiim baliar gazar odoo bas yun biznes tov ntr neechihjee hudlaa lalaruud chin

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook