МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюутолгойн уурхайн гүнд гал гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн байранд гал гарсан мэдээлэл манай сонины редакцид ирсэн юм. Эх сурвалжийн мэдээлс­нээр тус компанийн II  аманд байрлах барилгад энэ сарын 15-ны 04.10 цагийн орчимд гал гарчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтохоос за­рим зүйлийг тодрууллаа. Тэр­бээр хэ­лэхдээ “Оюутолгой ком­па­нийн төслийн талбайд баригдаж байгаа II босоо амны гүний уурхайн байгууламжид гал гарсан байгаа. Галын  дуудлага энэ сарын 15-ны  11.00 цагийн орчимд ирсэн. Тус компани нь аймгийн төвөөс 220 км-ийн зайтай байдаг. Иймээс бид очиж унтраах боломжгүй бай­сан учраас  Оюутолгойн  тө­сөл хэрэгжүүлэгч компанийн  аврах бүлгийн алба хаагчид га­лыг унтраасан. Гал гарах бол­сон шалт­гааныг тогтоохоор мэр­­гэж­­лийн байгууллагууд ажил­­­лаж байна. Эхний байдлаар бол байгууламжийг барихад ашиг­­лаж байсан хамгаалалтын ма­те­риал, мод нь шатсан юм би­лээ. Галын тархалтыг боги­но ху­га­цаанд унтраасан гэх мэ­дээл­­­лийг бидэнд өгсөн байгаа” гэлээ.
Харин Оюутолгой компа­нийн зүгээс  өчигдөр буюу энэ сарын 15-ны 05.30 цагийн үед “Оюутолгой” төслийн талбайд ба­ригдаж байсан II босоо амны цам­хагийн барилгад гал гарсан гэх мэдээллийг өгсөн юм. Га­лын үед бэртэж, гэмтсэн хүн байх­гүй аж. Компанийн зүгээс гал гарсантай холбогдуулан орон нутгийн удирдлагад мэ­дээ­лэл өгсөн байна. Дашрамд дуул­гахад уг барилга нь 96 метр өндөртэй баригдах гэнэ. Далд уурхайгаас хүдэр зөөвөрлөх зориулалтай аж. Одоогийн байд­лаар барилга 30 метр өндөртэй баригдсан байжээ

 А.ЛХАГВАЖАВ /niigmiintoli.mn/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 00:07 Мэдээний төрөл , ,

0 comments for "Оюутолгойн уурхайн гүнд гал гарчээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook