МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монгол улсаас Япон луу аврах баг илгээхээр боллоо

Япон улсад үүсээд байгаа нөгцөл байдлын улмаас тус улсад дэлхийн 60 гаруй улс орон тусламж, аврах багаа илгээж байгаа билээ. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Кидокоротой албан ёсний уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газраас Японы ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон талаар танилцуулсан. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, ОБЕГ-аас 30 тусгай мэргэжлийн аврагч, БХЯ-наас 200–300 мэргэжлийн цэргийн албан хаагчийг Монголын талын бүрэн санхүүжилтээр гамшигт онц ноцтой нэрвэгдсэн газарт ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд тус мэдээг Элчин сайдад мэдэгдэв. Мөн тус улсын иргэдэд туслах хандивийн аян өрнөж Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОБЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт ажилтан албан хаагчид 1-2 өдрийн цалингаа, бусад бүх төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа Японы ард түмэнд хандивлахаар болсныг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.tv5.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Ц.Батхүү Огноо 10:05 Мэдээний төрөл ,

0 comments for "Монгол улсаас Япон луу аврах баг илгээхээр боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook