МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монгол залуу хүний эрхэмлэх есөн зүйл



1. Би-Өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно. 
2. Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино " гэдэг зарчмыг мөрдлөг болгоно. 
3. Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно. 
4. Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай шударга байлгахын төлөө байна. 
5. Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна. 
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, "Гурван цагийн хэлхээс" Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна. 
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ. 
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ. 
9. Байгаль эхийн үр сад Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна. Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч биднийг үл дурсана.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Ц.Батхүү Огноо 01:40 Мэдээний төрөл ,

0 comments for "Монгол залуу хүний эрхэмлэх есөн зүйл"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook