МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюутолгой,Таван толгой чиглэсэн дэд бүтцийн ажлыг яаравчлахыг хүссэн

Өмнөговь аймагт дэд бүтэц хөгжүүлэх шаардлагатайг тус аймгаас сонгогдсон гишүүд байнга хэлдэг. Тэнд үйлдвэр, станц барьж чадвал баялгаа үнэд хүргэх, бус нутгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.
-Чуулган завсарлангуут би тойрогтоо ажиллаж байна. 2011-2013 онд Улаанбаатар, Мандалговь, Таван толгой, Оюу толгойн хоёр хэлхээт 220 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам(ЦДАШ), дэд станцын хамт барихаар төлөвлөсөн. Энэ ажлыг гүйцэтгэх тендерийн ялагч тодорч ажлаа эхлүүлэхээр болсон. Ингэж чадвал ганц Өмнөговь аймаг бус Монгол Улсын хөгжлийн түлхүүр болох Оюутолгой, Таван толгойн ордыг ашиглах, бүгээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ ажлын эхлэл ямар байгаа талаар тойрогтоо ажиллангаа танилцаж байна. Намрын чуулган завсарлахаас өмнө Говийн бүсийн стратегийн ордыг эргэлтэд оруулахад шаардлагатай дэд бүтцийн асуудлыг яаравчлах хүсэлтийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод уламжилсан. Монголчууд бид өөрсдөө агаарын шугамаа барьж, Таван толгой дээр станцтай болчихвол эрчим хүчний хараат байдлаас гарч баялгаа үнэд хүргэх юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:21 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Оюутолгой,Таван толгой чиглэсэн дэд бүтцийн ажлыг яаравчлахыг хүссэн"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook