МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах урилга

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүх төрлийн зам, замын суурь тавих, сэргээн засварлахад дэлхийн жишигт нийцсэн, экотехнологийг нутагшуулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд орон нутгийн өмчийн оролцоотой зам арчлалтын компани байгуулах сонгон шалгаруулалтанд урьж байна.
Хөрөнгө оруулах объект
 
Сонгон шалгаруулалтанд оролцох хуулийн этгээд нь улсын чанартай автозамын засвар, арчилгаатай холбоотой ажил үйлчилгээг гүйцэтгэх дадлага туршлагатай, тухайн ажил үйлчилгээг явуулахад шаардагдах иж бүрэн тоног төхөөрөмжтэй байна. Жилдээ 300 км-ээс багагүй хатуу хучилттай болон шороон зам, төмөр замыг засварлаж арчлах буюу шинээр барих хүчин чадал бүхий байгаль цаг уурын онцгой нөхцөл байдалд зам арчлах техникийн нөөцтэй байх.
Орон нутгийн өмчит зам арчлалтын компани нь инженерийн байгууламж, техник технологийн шийдэл бүхий орон нутгийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар байна.
Хөрөнгө оруулалтын хэлбэр
Орон нутгийн өмчит зам арчлалтын компанийн анхны хөрөнгө оруулалтыг 100 хувь хөрөнгө оруулагч тал гаргах бөгөөд 51%-ийг Өмнөговь аймаг, 49% хувийг сонгон шалгаруултанд шалгарсан хуулийн этгээд эзэмших нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл, саналыг хүлээн авна. Орон нутгийн өмчийн оролцоо, эргэн төлөх хэлбэрийг гэрээгээр хэлэлцэн тохирно.
Хөрөнгө оруулагчийн төсөл ирүүлэхэд тавих шаардлага
Төсөл ирүүлэх хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-       Монгол улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд байх
-       Эргэлтийн хөрөнгөөр богино хугацаатай өр төлбөрөө барагдуулах чадвар /2%-иас дээш байх/
-       Оролцогч, түншлэгч компаниудын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж нь хувь нийлүүлэх хөрөнгийн 80 хувиас дээш байх
-       Өөрийн хөрөнгийн эзлэх хувийн жин 0,6-аас дээш байх
-       Зам засвар арчлалтын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх туршлагатай байх
-       Мэргэжлийн боовсон хүчинтэй байх.
Хөрөнгө оруулагчийн төсөл шалгаруулахад ирүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах материалыг бүрдүүлж, битүүмжлэн ирүүлнэ. Үүнд:
-       Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
-       Хөрөнгө оруулалтын төсөл /техник, эдийн засгийн үр ашгийн тооцоо/
-       Аудит, Татварын байгууллагаар баталгаажуулсан 2009, 2010 оны санхүүгийн тайлан
-       Авто болон төмөр зам засвар арчлалтын анги  байгуулсан болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй танилцуулга
 
Хөрөнгө оруулагчийн төсөл сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтын материалыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн 206 тоот өрөөнд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  11 цаг хүртэл хүлээн авна.
Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг 01532-23433 утас, www.umnugobi.gov.mn хаягаар авч болно.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:45 Мэдээний төрөл

0 comments for "Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах урилга"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook