МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сум цахилгаан эрчим хүчтэй боллоо

Өмнөговь аймгийн Ноён , Сэврэй сум цахилгаан эрчим хvчтэй болж байна.
Өнөөдөр орой 18.30 -аас эхлэн туршилтын 72 цагийн тог өгөж эхэллээ. Хүн болгон хүүхэд бүхний нүүр царайд баяр гэрэлтсэн. Өөрсдөө хийсэн юм шиг нэг нэгэндээ баяр хүргэсэн нэг л сайхан орой болж байна. УИХ-ын гишvvн Ц.Баярсайханы санаачилж хэрэгжvvлсэн ажлын vр дvнд Ноён , Сэврэй сумын иргэд ийнхvv гэрэл цахилгаантай залгажээ. Сэврэй сум нь төвлөрсөн дизель станцтай байсан бөгөөд 1990 оноос хойш өдөрт 3 аас ихгүй цаг тогтой тоггүй байдаг байсан цаг түүх болон ард үлдэж байх шиг байна даа.. Өмнөговь аймгийн төвөөс 216 км-ийн зайд орших тус суманд Ноён сумаас Сэврэй сум хүртэлх 60окм -ын 15 кв-ын цахилгаан эрчим хvчний дэд станц барих ажлыг "Элекромонсет" компани хийж гvйцэтгэсэн байна. Сэврэй сум нь аймгийн төвөөс 216 км-ийн зайд оршдог, 634 айл өрх 2126-аад иргэнтэй юм. Тус сумынхан олон жилийн турш өглөө 20.00-23.00 цаг хvртэл гэрэл цахилгаан хэрэглэдэг байж. Дээрх хоёр сумыг цахилгаан эрчим хvчтэй болгоход 3 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.Энэ сайхан буянтай ажлыг санаачилсанУИХ-ын гишvvн Ц.Баярсайхан, хийж гүйцэтгэсэн"Электромонсет" компани хамтран дэмжиж ажиллаж байсан Дэмд-Од ОНӨААТҮГ болон сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан бүх хүмүүстээ хувийн зүгээс чин сэтгэлээсээ баярллаа гэдэгээ ам дүүрэн хэлж байна. 

Эх сурвалж:  Хатан сэврэй блог



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 00:21 Мэдээний төрөл , ,

2 comments for "Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сум цахилгаан эрчим хүчтэй боллоо"

  1. хэдэн сум нь ч гэсэн цахилгааны эх үүсвэртэй болж байгаа нь сайхан мэдээ боллоо

  2. neg n ch gesen yamai da

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook