МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

МАН тарахад бэлэн болжээ

 
МАН-д задрал, бутралын эхлэл тавигдсан бололтой. Тус намын 4-5 хүн МАХН гэсэн товчлол бүхий хэд хэдэн намыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж. Хэрвээ энэ нам тарвал МАХН гэсэн товчлол бүхий нэлээд хэдэн нам болж бутрах шинжтэй. Задрах бэлтгэлээ саяхан хийчихсэн гэж болно. Өөрсдийнхөө хэдэн бууны нохойг ашиглан МАХН гэсэн товчлол бүхий нэрүүдийг хувьдаа өмчилцгөөлөө. Энэ нь нэг талаас Ц.Шинэбаярыг хорлож, чадаж буй зүйл мэт. Харин нөгөө талаас нь харвал арай өөр зүйл харагдана. Хэд хэдэн хувилбар нэрээр намыг өөрсөддөө өмчилсөн нөхөд хэний хүн болохыг та бүхэн нэг хараад үзээрэй. Л.Оюун-Эрдэнэ, О.Мөнхжаргал  нар нь энэ намд их юм горьдож орж ирсэн амбицтай залуусын төлөөлөл. Н.Цагаанхүүгийн хувьд У.Барсболдын хүн гээд дор бүрнээ цаанаа эзэнтэй. Олон намын нэр авсан нөхдийн цаад эзэд нь хэрвээ нам бутарвал нэг завинд суугаад явчих хүмүүс биш.
Эвлэлдэн нэгдээд нэгийгээ дагаад явна гэж үгүй л болов уу. Тэгэхлээр энэ нам бутарвал хэдэн тийшээ салж хэчнээн ч нам байгуулагдахыг таашгүй.
 Хэдийгээр өөрийн гарын доорх хүмүүсээр МАХН гэсэн товч­лол бүхий намын нэр авахуулж байгаа ч цаад санаа нь хэрвээ нэгэн дээвэр дор багтаж чадахгүй бол дараагийн алхмаа хэрхэн хийхээ эртнээс төлөвлөсөн хэрэг. Цаад эздийн хэн нь ч гэсэн МАХН гэсэн товчлол бүхий нам байгуулаад явчихаж чадна. Ер нь ирээдүйн бэлтгэлээ эртнээс базааж буй хэрэг юм даа.
Оны өмнө нам нэрээ со­лиод үзэл баримтлалаа улам бая­­жууллаа гээд л танхим дүүрэн алга ташилтаар уухай хаш­гирч байсан нөхөд өнөөдөр өөрчлөгджээ. Эхнээсээ асууд­лыг өөр өнцгөөс харж эхэлц­гээсэн бололтой юм. Зарим  нэг нь бууриа сахьсан нэгнийгээ хамгаална гэдгээ амласан бол нөгөө хэсэг нь намын даргадаа ил захидал илгээв. Ц.Шинэбаяр гэж нөхөр ганцаар МАХН нэрээ авч бууриа сахина гэж бай­сан ч өнөөдөр Э.Мөнх-Очир, Ш.Сайхансамбуу гээд нэлээд­гүй   УИХ-ын гишүүнээр хүрээ­гээ тэлэх бололтой. Намын даргадаа Д.Балдан-Очир, Д.Тэр­биш­даг­ва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваа­сүрэн нар захидал ил­гээ­сэн боловч тэдэнтэй нэг­дэх гишүүд бас бий гэх. Тэдний илгээсэн захидал нэг талаас Ц.Шинэбаяр гишүүний өмөөрсөн мэт харагдавч цаад утга нь өөр аж. Намын удирдлагын арга барил, дарамт, хуучинсаг үзлийг эсэргүүцжээ. Захидалдаа “Намын удирдлага төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг шуурхай явуулж байгаа.
…Намын түүхэнд байсан өмнөх архаг дутагдал илаарших бус улам архагшиж байна. Түүнчлэн намдаа үнэнч сэт­гэлээр ханддаг шударга, зарчимч журмын нөхдөө эрхэмлэхээс илүү эрх ашгийн сонирхол, хөрөнгө чинээний боломжийг гол шалгуур болгож боловсон хүчний асуудалд хандаж буйд жирийн гишүүд, дэмжигчид илт дургүйцэж байна. Энэ мэт зөрчлөөс намд ямар нэг үл ойлголцол, хагарал үүсэх нь дараагийн ялагдлын эхлэл…” гэдгийг тодорхой дурьджээ. Тэдний захидлаас харахад МАН хуучин МАХН-д байсан махны машинаа шинэ намдаа аваад ирж. Дарга нар нь хуучин шигээ эрх мэдлээрээ далайлгадаг хэвээр юм байна. Нөгөө таг­на­даг, чагнадаг, мөрддөг нь. Төрийн байгууллагыг ашиглан шалгалт оруулдаг, дарамталдаг гээд бүх зүйл нь хуучин Ху намаасаа салж шинэ МАН-даа хүрээд ирж. Өмнө нь Ху намын махны машин ажиллаж байна гэдэг байлаа шүү дээ. Харин одоо МАН-ын махны машин нүргэлж байна гэх болж.
Мөн нэг онцлох зүйл бол МАН хөрөнгөтний буюу олигархийн нам болчихоод байгаа аж. Ардын нэрээ онц­лоод товойлгоод байсан жу­рамт цэргүүд чинь үнэн чанар­таа олигархийн эрх ашигт үйл­чил­сэн тэдний нам бол­оод буйг гишүүд нь захи­дал­даа онцолжээ. Түүнчлэн захи­­далд “Оюутолгойн гэрээг шинэчлэх, стандарт бус Зас­гийн газар манай улсыг стан­дарт бус шийдлээрээ мөхөл рүү нь хөтөлж буй тул яаралтай засч залруулах хэрэгтэйг. Нам нь хагарч бутрахад бэлэн болсон тул онц их хурлыг даруй хуралдуулахыг” шаардсан байх юм.
МАН-ын гишүүдийн захид­лаас харахад Оюутолгойн гэрээ үнэхээр хуудуутай, будилаантай болсон аж. Үүнийг яаралтай засахгүй бол Мон­гол Улс алдах юм байна. Дээр нь С.Баяр гэж даргын бодлого, үйл ажиллагаа буруу байсныг тэд ил тод зарлав. Нам байтугай улс орныг буруу тийш нь хөтөлж байсныг илчиллээ. Мөн түүнийг залгамжлан үйл хэргийг нь үргэлжлүүлж буй С.Батболдод гишүүд нь итгэл алдарч буй аж. МАН-ынхан бат­лахаа шинэчилж байна, манай­хыг олон хүн дэмжиж шинээр эл­сэж байна хэмээн бөөн юм л болоод байгаа.
Гэтэл үнэн хэрэгтээ тус намынхан онц их хурлаа хуралдуулах хүртлээ үл ойлголцолд хүрээд буй аж. Бас нэг сонин шаардлага энэ захидалд байнаа. Ашигт малт­малын тухай хуулийг өөрчилж байгалийн баялагтаа монголын ард түмэн эзэн байх Үндсэн хуу­лийн зарчимд нийцүүлэх талаар. Уг нь санаа нь зөв. Гэх­дээ хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэдэг шиг гэнэн юм даа. Урд хийсэн гэрээнүүдээс харахад ард түмэндээ ашигтайгаар шийд­нэ гэж үү, энэ Засгийн газар. Стандарт бус Засгийн газар­тай, стандарт бус шийдлийг үргэлжлүүлж буй энэ үед тэд хуулийг өөрчилнө гэж үү. Үгүй л болов уу даа.
Эцэст нь энэ захидлыг бич­сэн дөрөв дотроо хагарал­даад авах шиг боллоо, өчигдөр. Нэг нь бүлгийнхээ хуралдаанд ороод л үзэл бодол, байр суу­ринаасаа ухарчихдаг. Үүнээс нь болж нөгөө нь тэсэрч дэлбэрэхээ дөхөж. Ер нь МАН-ын хагарал түр байрлаж буй байрандаа байтугай шинээр баригдаж буй есөн давхар барилгадаа багтахаа байсан шиг байна.

Эх сурвалж: М.БААТАР /http://www.niigmiintoli.mn/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:57 Мэдээний төрөл

0 comments for "МАН тарахад бэлэн болжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook