МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь дахь Радио өргөн нэвтрүүлгийн Станц

1934 оны 9-р сарын 1-нд хоёр өндөр буюу шар хаданд манай улсын анхны радио өргөн нэвтрүүлгийн станц ажиллаж эхэлсэн бөгөөд тэр өдөр Холбооны яамны сайд Мэнд радиогоор баярын мэндчилгээ хүргэсэнийг дамжуулсанаар манай улсад радио телевизийн дамжуулах сүлжээ үүсэж хөгжсөн түүх эхэлдэг. 1978 он хүртэл улс орон даяар радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломжгүй радиогийн сонсгол муу малчид радио сонсож чаддаггүй байсан тэр үед ЗХУ-ын тусламжаар нийт нутаг дэвсгэрийг хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах станцуудыг барьж байгуулах шийдвэрийн нэг нь Өмнөговь аймагт дахин дамжуулах зориулалттай их хүчний радио станцыг иж бүрэн цогцолбороор нь барьж байгуулсан явдал юм. Тус станцад урт долгионы 150 кВт, богино долгионы 12 кВт-ын чадалтай хоёр нэвтрүүлэгчийг 1978 онд ашиглалтанд оруулж 1435 метр, 60 метрийн долгионуудаар Монголын радиогийн нэвтрүүлгийг өмнөд бүсийн нутаг дэвсгэрт дамжуулж эхэлсэн юм. Тус радио станцыг барьж байгуулах, тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах ажлыг ЗХУ-ын мэргэжилтнүүд манай инженер техникчидтэй хамтран чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Тус радио станц нь Монгол орны нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг дүгээр программыг хоногт 17 цагаар, 209 кГц-ын давтамжтай, 1435 метрийн долгионоор нэвтрүүлж Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамрах техникийн боломжтой юм. Манай станцад мэргэжлийн их, дээд, дунд сургуулийг төгссөн олон инженер, техникчид ажилладаг бөгөөд тэдгээрийн дотор лабораторийн инженер Ж.Адъяа, засварын техникч Ш.Намжилмаа, ээлжийн техникч Б.Боролзой, Ж.Гандиймаа, Ө.Баяжих, Энхбаяр нарын мэргэжилийн дадлага туршлагатай тэргүүний хүмүүс олон ажиллаж байна. Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран тус станцын суурийг тавилцаж, анх ашиглалтанд ороход ажиллаж байсан ахмад инженер Сумъяа, Г.Цоодол, Г.Отгон, мэргэжилтэн Скорий, Д.Гунгаа, Л.Батцэрэн, Д.Ганбат, Г.Энхтуяа нарын олон ИТА нараараа бид бахархаж байдаг билээ. 2000 оноос хойш РТСГ-ын бодлогоор орон нутаг дахь станцуудад хийж буй хөрөнгө оруулалт, техникийн бодлогын үр дүнд тус станц нь дан ганц урт долгионы станцаас гадна хэт богино долгионы FM станцыг ашиглах болж радиог хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлж өмнөд нутгийн ард түмэнд мэдээлэл хүлээн авах техникийн боломжыг бүрдүүлж сувгийн тоог нэмэгдүүлж байна. Мөн 2005 оны 07-р сарын 01--ээс ОНРТ-ийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулах болсон нь программын оролтын түвшин сайжирч сигналын чанарын үзүүлэлт дээшилсэн юм. Манай станцын хамт олны хөдөлмөрийг төр засаг, байгууллага,хамт олон өндөрөөр үнэлэж Г.Цоодол, Г.Отгон нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, техникч Б.Боролзойг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнан урамшуулж байлаа. Мөн манай тэргүүний инженер техникийн ажилтан Б.Баясгалан, Ж.Тэрбиш, Б.Цогтсайхан, Ж.Адъяа нарын хүмүүс “Радиогийн тэргүүний ажилтан”, “Онц холбоочин”, “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүн” ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байв. Манай станц нь 1978 оноос аймгийн холбооны газрын нэг тасаг болон ажиллаж байгаад 1991 онд РТХЭГ-ын харъяанд шилжсэнээс хойш бие даасан байгууллага болсон статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөговь аймгийн РӨНС нь ОНРТ-гийн нэг дүгээр сувгийн нэвтрүүлгийг өдөр бүр 06.00-23.00 цагт урт долгионы 209 кГц, 1435 метрийн долгионоор, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг 07.00-13.00, 13.00-23.00 цагт FM 107.5 мГц-ын давтамжаар тус тус дамжуулан нэвтрүүлж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:37 Мэдээний төрөл ,

0 comments for "Өмнөговь дахь Радио өргөн нэвтрүүлгийн Станц"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook