МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

Малчид нь цөхөрч, нинжа нар даварсаар

Өнөө жил Хонгор нутагт нар хур тэгширсэн, ус гол эргээ халин үерлэсэн дэлгэр сайхан зун айлчилж хүн ардын сэтгэл хангалуун, мал сүргийн зоо нуруу тэнэгэр төв хөдөөгүй сайхан зуншсан. Өнгөрөгч сарын 14-нөөс 2000 оны есдүгээр сарын 16-ныг бодогдуулам их цас ялангуяа Галуут, Баян-Овоо, аймгийн төв, Эрдэнэцогт, Шаргалжуутыг даялан орсон хэдий ч аравдугаар сар гарангуут цаг агаар налайж их цас газар дэлхийдээ шингэлээ. 
Энэ нь өвлийг сануулсан байгалийн дохио… Гэтэл манайхан өвөлдөө хэр бэлтгэсэн билээ. Энэ их цасны үеэр зун аргал түлш хатаагүй, орсон борооны улмаас аргал түлшгүй шахам зуссан малчид хамгийн түрүүнд гал алдах шахсан тухай мэдээлэл хаа сайгүй байна. Хөдөө сумдад өнгөрсөн жил хадлан, гар тэжээл чамлахааргүй сайн бэлтгэсэн. Харин өнөө жил тэр хэмжээнд хүрч чадсан уу гэдэг эргэлзээтэй байх шиг. 
Бид Баян-Овоо сумын удирдлагуудтай өвс тэжээл бэлтгэсэн хийгээд өвөлжилтөө нутаг бэлчээрийн хувьд хэрхэн зохицуулсан талаар ярилцсан юм. Тус сум 10 га-д хадлан тэжээл тариалснаас 40 тонн өвс, гар тэжээл 32 тонныг хураан авч улсын нөөцөд 10 шахам тонн өвс нөөцөлсөн байна. Харин энэ сумын малчин өрхүүд өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн бололцооныхоо хэрээр хадлан, гар тэжээл, таанан зоодой гэх зэргээр базааж авсан юм. Мал аж ахуйн тухайд энэ сумын 132 мянган толгой мал өвөлжихөөс өөр аймаг сумын нутагт буюу Галуут, Эрдэнэцогт, Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир зэрэг сумдад бод, бог нийлсэн 20 шахам мянган мал өвөлжүүлэхээр урьдчилан ярилцаж тохирчээ. 
Тус сумынхны ялангуяа малчдын өмнө тулгамдсан асуудал бол нөгөө л алдарт гар аргаар алт олборлогчид хаа сайгүй газрын хэвлийг сүйтгэж малыг бэлчээргүй болгож буй дайсагнал аж. Малчид аймаг сумын удирдлагуудад дээрх нөхдүүдийн талаар дорвитой арга хэмжээ авч зохицуулалт хийж өгөхийг хүсч сууна. Цаг зүтгүүлж, цас зуд нүүрлэчихээгүй л бол өвлийг өнөтэй давчих боломж бий хэмээн ихэнх малчид нь өөдрөг сэтгэл өвөрлөж явна. Алтны төлөө амь бие юугаа ч өгөхөөс буцахааргүй улайрсан нинжа нар л байгалийн гамшгаас дутахааргүй хор хохирол учруулж байна. 
Бид байгаль цаг агаараас айхгүй байна. Харин энэ их олон нинжа нарын үйл ажиллагаанаас л айж байна гэсэн олон малчдын цөхрөлийг яалтай. Нийгмийн толь

04:40 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

“САУСГОБИ СЭНДС” ХХК ажилд урьж байна

Канадад төвтэй Саусгоби Рисорсиз компанийн Монгол дахь салбар “САУСГОБИ СЭНДС” ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:


АГУУЛАХЫН МЕНЕЖЕР /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Бизнесийн удирдлага, Хангамж, Санхүү, Инженерийн чиглэлээр бакалавраас дээш боловсролтой байх 
2. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт агуулах, хангамжийн чиглэлээр /бараа материалын худалдан авалт, хадгалалт, , тээвэрлэлт, бараа материалын хяналт гэх мэт/ 5-аас дээш жил ажилласан туршлага, чадвартай байх. 
3. Баг зохион байгуулж удирдан ажиллаж байсан туршлагатай, Харилцааны болоод бичгийн өндөр чадвартай, аливаа асуудлыг шийдэхэд ёс зүйн болоод мэргэжлийн өндөр хэм хэмжээг баримталж аливаа асуудалд анхааралтай хянамгай ханддаг байх. 
4. Eclipse, AX зэрэг хангамж, агуулахын удирдлага зохицуулалтын тусгай программын талаар ойлголттой, хэрэглээний программууд дээр маш сайн ажилладаг байх. 
5. Англи хэлний аман болон бичгийн чадвартай байх. 
6. Хөдөө ажиллах боломжтой 


ХАНГАМЖИЙН АЖИЛТАН /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Бизнесийн удирдлага, Хангамж, Санхүүгийн чиглэлээр бакалавраас дээш боловсролтой 
2. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт агуулах, хангамжийн чиглэлээр /бараа материалын худалдан авалт, хадгалалт, , тээвэрлэлт, бараа материалын хяналт гэх мэт/ ажиллаж байсан бол сайн 
3. Англи хэлний мэдлэг сайн 
4. Харилцааны соёлтой 
5. хангамж, агуулахын удирдлага зохицуулалтын тусгай программын талаар ойлголттой, хэрэглээний программууд дээр маш сайн ажилладаг байх.
6. Хөдөө ажиллах боломжтой 


ХАНГАМЖИЙН НЯРАВ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Уул уурхайн тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийн талаар зохих мэдлэгтэй. 
2. Агуулахад ажиллаж байсан сайн туршлагатай 
3. Хангамжийн ажлийн сайн мэдлэгтэй 
4. Англи хэл, Комьютерийн сайн мэдлэгтэй 
5. Хөдөө ажиллах боломжтой 


ЭЭЛЖИЙН ТОГООЧ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Хоолны технологич мэргэжлээр их, дээд сургууль төгссөн эсвэл тогоочийн мэргэжлээр 1,2-р зэрэгтэй байх. 
2. 3-аас дээш жил халуун хоол болон нарийн боовны тогоочоор ажилласан туршлагатай. 
3. 100 ба түүнээс дээш хүний хоол амтлах; хариуцсан үүргээ аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үр дүнтэйгээр гүйцэтгэх чадвартай. 
4. Хөдөө ажиллах боломжтой, багаар ажиллах чадвартай байх 


ТЕХНОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Маркшейдерийн мэргэжил эзэмшсэн 
2. Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ 
3. MS Excel, Autocad гэх мэт шаардагдах программуудыг маш сайн эзэмшсэн 
4. Жолооны Б ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх 


СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЦАХИЛГААНЫ АХЛАХ ИНЖЕНЕР 
Тавигдах шаардлага: 
1. Цахилгааны Инженер мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхын зэрэгцээ Өндөр хүчдэлийн зэрэгтэй байх 
2. Уул уурхайн тоног төхөөрөмжийн цахилгааны инженерээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 
3. Хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай, техникийн чиглэлийн зохих төвшний Англи хэлний мэдлэгтэй байх. 
4. Багийг зохион байгуулан удирдаж ажиллаж байсан туршлагатай, Харилцааны болоод бичгийн өндөр чадвартай, аливаа асуудлыг шийдэхэд ёс зүйн болоод мэргэжлийн өндөр хэм хэмжээг баримталж аливаа асуудалд анхааралтай хянамгай ханддаг байх. 
5. Монгол Улсын жолооны “B” ангилалтай үнэмлэхтэй байх. 


СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилтэй. 
2. Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Windows-ийн хэрэглээний програмууд болон Adobe, MS Project-ийн зохих мэдлэгтэй 
4. Аман болон бичгэн Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. 5. Харилцааны болон бичгээр харилцах өндөр чадвартай байх. 


MINE CARE СИСТЕМИЙН ЗОХИЦУУЛАГЧ /Ажлын байрны орон тоо-4/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилтэй. 
2. Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Windows-ийн хэрэглээний програмууд болон Adobe, MS Project-ийн зохих мэдлэгтэй 
4. Аман болон бичгэн Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. 
5. Харилцааны болон бичгээр харилцах өндөр чадвартай байх. 


ЗАСВАРЫН СУРГАГЧ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжлээр дээд боловсролтой 
2. Механикын чиглэлээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Яриа болон бичгийн англи хэлтэй бол давуу тал болно 
4. Багаар ажиллаж, бусдыгаа сургах чадвартай 
5. MS Windows болон Data програмуудыг ашиглах шадвартай 
6. Судалгааны аргачлалуудыг эзэмшсэн 
7. Илтгэх, харилцах чадвар өндөртэй 


ЗАСВАРЫН АХЛАХ МЕХАНИК /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй.
2. Урьд нь энэ чиглэлээр 4-с доошгүй жил ажилласан туршлагатай. 
3. Техникийн зураг зүй, гидравлик, хийн болон цахилгааны зураг схемийг ойлгодог. 
4. Техникийн Англи хэлний тодорхой мэдлэгтэй. 
5. Техник оношлогооны багаж хэрэгсэлтэй харьцах чадвартай. 
6. Үг яриа, харилцааны өндөр чадвартай, 
7. Баг хамт олон ахалж ажиллаж байсан туршлагатай. 


ХҮНД МЕХАНИЗМИЙН ЗАСВАРЧИН /Ажлын байрны орон тоо-15/ 
Тавигдах шаардлага: 
1. Автын Механик инженер мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх. 
2. Уул Уурхайн салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. 
3. Багаар ажиллах чадвартай, Хөдөө ажиллах боломжтой. 
4. В болон С ангилалын жолооны үнэмлэхтэй байх. 


ХҮНД МЕХАНИЗМ ЦАХИЛГААНЧИН /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Автын цахилгаан болон Механик инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх. 
2. Уул Уурхай, Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин, цахилгааны инженерээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. 
3. Багаар ажиллах чадвартай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 
5. В болон С ангилалын жолооны үнэмлэхтэй байх 


КРАНЫ ОПЕРАТОР /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Жолооны С ангилалтай. Мэргэжлийн үнэмлэхтэй. 
2. 50тн-оос дээш даацын краныг 3-аас дээш жил барьсан туршлагатай. /Liebherr болон бусад автомат кран барьж байсан туршлагатай./ 
3. Хувийн зохион байгуулалт сайтай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 


ХӨНГӨН ТЭРЭГНИЙ МЕХАНИК /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн боловсролтой бол сайн 
2. Тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Харилцааны чадвар сайтай 
4. Багаар ажиллах чадвартай 
5. Бие даан ажиллах чадвартай 
6. В болон С ангиллын жолооны үнэмлэхтэй 


TОКАРЬЧИН /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Токарийн суурь машины үнэмлэхтэй эсвэл тухайн чиглэлээр боловсрол эзэмшсэн дипломтой бол сайн 
2. Тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Харилцааны болон багаар ажиллах чадвартай 
4. Өндөр хариуцлагатай, зааваргүйгээр ажиллах чадвартай 
5. Санаачлага сайтай, засварын хэлтсийг суурь машины үйлчилгээгээр найдвартай хангах эрмэлзэлтэй 
6. Жолооны В болон С ангиллын үнэмлэхтэй 


КРАНЫ ОПЕРАТОР /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Жолооны С ангилалтай. Мэргэжлийн үнэмлэхтэй. 
2. 50тн-оос дээш даацын краныг 3-аас дээш жил барьсан туршлагатай. /Liebherr болон бусад автомат кран барьж байсан туршлагатай./ 
3. Хувийн зохион байгуулалт сайтай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 


Ажилд орохыг хүссэн хүмүүс боловсролын үнэмлэх, Сертификат, Иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь зурагтай ирж анкет бөглөх буюу өөрийн материалыг И-Мейл хаягаар явуулж болно. 
Ажилд орохыг хүссэн материалыг 2011 оны 10 дугаар сарын 27-ны оройн 17 цагаас өмнө хүлээж авна. 


Холбоо барих утас: 310775-3418, 99100461 
И-Мэйл: munkhbold.byamaa@southgobi.com 
“САУСГОБИ СЭНДС” ХХК-нийн Хүний Нөөцийн Газар. 
Монгол улс, Даланзадгад сум, 3-р баг Марал худалдааны төв, 2-р давхар

03:16 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

“Архигүй Монголын төлөө хамтдаа" аян Өмнөговь аймагт

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-2011 оны шинэ он солигдох мөчид Сүү барин ард түмэнтэйгээ мэндчилж “үүнээс хойш миний баярын ширээнд архигүй байх болно” хэмээн Архи гоо сайханд зохицохгүй, Архи монголын бахархалтай зохицохгүй, 
Архи Монголчуудын амжилттай зохицохгүй хэмээн сүүн хундаг өргөсөн үе саяхан билээ. Монгол хүний амжилт бүтээлд архи гэдэг идээ зохицож нийлэхгүй байгаа нь маш олон жишээндээр харагддаг билээ. Одоо орчин цагт Улс орон маань хөгжлийн шинэ үе шатруу ахиж, дэвшиж байгаатай холбогдуулан Залуус бид ард иргэд бид архи хэтрүүлэн хэрэглэж ажилгүй орлоггүй байх нь бид бүхнээс хамааралтай болчихоод байгаа энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилан, “Архигүй Монголын төлөө хамтдаа” аянг 1 сарын хугацаатай 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Манай аймгийн хувьд Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж түүнийг дагасан эерэг ба сөрөг нөлөөллүүд гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Архигүй Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Чинбат, Стресс тайлах төвийн тэргүүн Б.Батмөнх гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаад буцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаад, 
Архидан согтуурах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшаагаад Улсын хэмжээнд ховор байх Сэтгэц наркологийн тасгийг танай аймагт байхийг олж харлаа хэмээн Аймгийн удирдлагуудтай уулзаж яарилцаж, мөн дараагаар нь Ард иргэд хүүхэд багачуудтай уулзаж архины хор хөнөөлийн талаар сонирхолтой лекц уншиж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байлаа. Ингээд аймагдээр ажиллаад Уул уурхай томоохон төсөл хэрэгжиж буй мөн хүн ам ихээр төвлөрч буй Цогтцэций, Ханбогд сумдаар 2 хоног ажиилаад ирлээ. 
Уул уурхайн бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр дагасан иргэдийн бөөгнөрөл, тэдгээрийн нийгмийн асуудал сум орон нутагт хор хөнөөлтэй байгаа асуудлын талаар иргэд олон нийттэй, нээлттэй хэлэлцэж тодорхой шийдвэр чиглэл гарган, ажиллахаар болоод буцлаа. Аймаг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч байлаа. 


Мэдээ: www.umnugobi.gov.mn

04:52 | Шошго: , , , , | Дэлгэрэнгүй »

Архигүй Монголын төлөө хамтдаа аян Өмнөговь аймагт

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-2011 оны шинэ он солигдох мөчид Сүү барин ард түмэнтэйгээ мэндчилж “үүнээс хойш миний баярын ширээнд архигүй байх болно” хэмээн Архи гоо сайханд зохицохгүй, Архи монголын бахархалтай зохицохгүй, Архи Монголчуудын амжилттай зохицохгүй хэмээн сүүн хундаг өргөсөн үе саяхан билээ. 
Монгол хүний амжилт бүтээлд архи гэдэг идээ зохицож нийлэхгүй байгаа нь маш олон жишээндээр харагддаг билээ. Одоо орчин цагт Улс орон маань хөгжлийн шинэ үе шатруу ахиж, дэвшиж байгаатай холбогдуулан Залуус бид ард иргэд бид архи хэтрүүлэн хэрэглэж ажилгүй орлоггүй байх нь бид бүхнээс хамааралтай болчихоод байгаа энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилан, “Архигүй Монголын төлөө хамтдаа” аянг 1 сарын хугацаатай 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Манай аймгийн хувьд Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж түүнийг дагасан эерэг ба сөрөг нөлөөллүүд гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Архигүй Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Чинбат, Стресс тайлах төвийн тэргүүн Б.Батмөнх гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаад буцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаад, Архидан согтуурах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшаагаад Улсын хэмжээнд ховор байх Сэтгэц наркологийн тасгийг танай аймагт байхийг олж харлаа хэмээн Аймгийн удирдлагуудтай уулзаж яарилцаж, мөн дараагаар нь Ард иргэд хүүхэд багачуудтай уулзаж архины хор хөнөөлийн талаар сонирхолтой лекц уншиж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байлаа. 
Ингээд аймагдээр ажиллаад Уул уурхай томоохон төсөл хэрэгжиж буй мөн хүн ам ихээр төвлөрч буй Цогтцэций, Ханбогд сумдаар 2 хоног ажиилаад ирлээ. Уул уурхайн бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр дагасан иргэдийн бөөгнөрөл, тэдгээрийн нийгмийн асуудал сум орон нутагт хор хөнөөлтэй байгаа асуудлын талаар иргэд олон нийттэй, нээлттэй хэлэлцэж тодорхой шийдвэр чиглэл гарган, ажиллахаар болоод буцлаа. Аймаг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч байлаа. 

Мэдээ: www.umnugobi.gov.mn

04:52 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Ханбогд сум Засаг даргын тамгын газрын шинэ байрандаа орлоо

Өмөнговь аймгийн Ханбогд сумын хувьд Оюу Толгой уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Монголын болоод дэлхийд томоохон тооцогдож байгаа компани байрладаг гэдэг утгаараа чухал байршил, чухал сумдын нэг болоод байгаа билээ.
Аймаг орон нутгийн зүгээс сумынхаа ирээдүйн хот төлөвлөлтийг гаргаж цаашид ямар чиглэлээр хөгжиж уул уурхайн бүс нутаг болж хөгжих, сум орон нутгийн өөрөө удирдах ажлыг явуулахад ая тухтай, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх түргэн шуурхай  хүргэх иргэний танхим, сум орон нутгийн захиргааны байгууллагын тулгуур бүтцыг сайжруулах мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн ИТХурлын шийдвэрээр, Аймгийн засаг даргын захирамжиин дагуу орон нутгийн нөөц санг зарцуулах захирамж гарган орон нутгийн төсвөөс 327.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гарганУлаанбаатар хотын “Орсдос” ХХК-р 2010-2011 онд гүйцэтгэгчээр ажиллаж  энэ сарын билэгт сайн өдөр 2011-оны 11-р сарын 14-нд Ханбогдчууд шинэ Засаг даргын тамгын газрынхаа байранд нүүн орлоо. Үе үеийн Ханбогдчуудын хөгжил цэцэглэлт, орон нутаг, ард иргэдийн шийдвэр гаргаж нутаг орны захиргаа, удирдлагын бүхий л шийдвэр энэ л ордноос зөвхөн ханбогдчуудын төлөө гарж, үйл хэрэг нь бүтэмж сайн, ажил үйлс нь өөдрөг  шинэ хот цэцэглэн хөгжихийг ирсэн зочид төлөөлөгчид ерөөж байлаа.
Уг ордны хувьд 2 давхар Заал, контор нийлсэн 18 өрөөтэй 620 м2 талбай бүхий шинэ байр ашиглалтынд орлоо. Ордны төлөвлөлтийн талаар Засаг дарга, Тамгын газраас хуваарь гаргаж одоо бид бүхний ажиллах л үлдлээ гэж сэтгэл хангамжтай байлаа.

Мэдээ: www.umngobi.gov.mn

04:48 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Ухаа худаг - Гашуунсухайтын замыг хүлээн авчээ



Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км замыг “Энержи Ресурс” компани есдүгээр сарын сүүлээр буюу Цахилгаан станцын нээлтийн ёслолоос ердөө гуравхан хоногийн өмнө ашиглалтад оруулжээ. Уг замыг Улсын комисс албан ёсоор хүлээж авсан байна. 


“Энержи Ресурс” компанийн зам ашиглалтад орсноор Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг автомашинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлтийн явцад байнга тохиолддог тоосжилт, аваар осол, машины эвдрэл, зардал  зэрэг нь багасна. Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэдэг. Ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Энержи Ресурс”-ийн замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулсан тухай холбогдох албан тушаалтан мэдэгдэж байв. 

Эх сурвалж: www.news.mn

03:38 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

АТГ-ынхан Өмнөговьд ажиллав

Авлигатай тэмцэх газрынхан Өмнөговь аймагт ажиллаа. Тэд өчигдөр Даланзадгад суманд “Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ үеэр “Авлигын хорт үзэгдлийг таягдан хаях хэрэгтэй. Ингэж улс орноо авлигаас ангижруулан, нийгмээрээ цэвэр тунгалаг, санаа амар, уур бухимдалгүй аж төрөх сайхан цагийг аль болох хурдан цогцлооно. Аймгаа тогтвортой хөгжүүлэн ард түмнээ амаржуулан жаргаах үйлст бүх нийтээрээ эв эеийг хичээн нэгтгэн зүтгэж, хувь нэмрээ оруулья” хэмээн уриалсан байна.

А.Зул /www.news.mn/

00:24 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга ӨМ2011/80

Огноо: 2011.10.11 
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Цогтцэций сумын 10/0,4 квын ЦДАШ-ын өргөтгөлийн ажил” 
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2011/80 


Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Цогтцэций сумын 10/0,4 квын ЦДАШ-ын өргөтгөлийн ажил”-ыг 2 багцтай зарлаж байгаа тул эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 - 1-р багц Цагаан-Овоо хороолол ӨМ2011/80-1
 - 2-р багц Цэций-Уул хороолол ӨМ2011/80-2 


Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр материалыг 120000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс. 


Тендерийг 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 


Хаяг: 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 
Өрөөний дугаар: 213 тоот
 Утас 98080588, 93017536

03:42 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Даланзадгадад нэг хүүхдийн хоолыг гурван хүүхэд идэж байна

Єнєєгийн дэлхий нийтийн чиг хандлага мэдлэг боловсролтой иргэнийг тєлєвшvvлэн бий болгоход чиглэж байна. Ийм иргэнийг тєлєвшvvлэхэд сургуулийн ємнєх боловсрол чухал vvрэгтэй.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 мянга гаруй хvvхэд хvмvvжиж байгаа. Нийслэлд улсын нийт цэцэрлэгийн 30, vндсэн багш нарын 42, цэцэрлэгийн нийт ажилтны 41 хувь нь тєвлєрчээ. Харин сум, орон нутаг, хєдєєгийн боловсролд багш боловсон хvчний хvрэлцээ хангалттай эсэх, ямар мэдлэг боловсролтой багш хvvхдэд хичээл зааж, хэр чанартай боловсролыг олгож байна гэдэг нь орхигдсон асуудал болсон байна.

Сургуулийн ємнєх боловсролыг олгодог цэцэрлэг, яслийн хvрэлцээний тухай жил бvр ярьдаг ч шийдэгдэхгvй хойшилсоор. Яг энэ асуудал Ємнєговь аймгийн тєв болон зарим сумдад хvндхэн сэдэв болж яригдлаа. Аймгийн хэмжээнд нийт дєрвєн цэцэрлэгтэй. Гэвч цэцэрлэгийн хvрэлцээ хангалтгvй байна.

Ємнєговь аймагт нийт 63.5 мянган хvн тоологдсны 52.3 мянга нь байнгын оршин суугч. 16.1 мянган єрхтэйгєєс 5.6 мянга нь малчин єрх байна гэсэн тооцоог 2010 оны хvн ам, орон сууцны тооллогоор гаргажээ. Хvн амын тоо єсєхийн хэрээр нийгмийн салбаруудын хэрэгцээ шаардлага нэмэгдэх нь зайлшгvй. Энэ нь нэг талдаа эцэг эхчvvд хvvхдийнхээ боловсролд анхаарах нийгэм, цаг vеийн шаардлага тулгарсан. Нєгєє талдаа гурван жилийн ємнєєс тєрєєс зардлыг дааж эхэлсэн учраас цэцэрлэгт хамрагдах хvvхдийн тоо нийслэл, хєдєє орон нутагт ч эрс нэмэгдсэн. Ингэхээр аавын хvvг алаг vзэлгvй цэцэрлэгт авах зайлшгvй нєхцєл гарч байна.

Єнгєрсєн жил Даланзадгад хотод 175 хvvхдийн цэцэрлэг байгуулахаар БСШУЯ тендер зарласан ч тодорхой бус шалтгаанаар одоо болтол ашиглалтад єгєєгvй байгаа аж. Аймгийн тєвийн 24 дvгээр цэцэрлэг ачааллаа даахаа больжээ. Єнгєрсєн жил 185 хvvхдийг сургуулийн ємнєх боловсролд хамруулсан бол энэ жил 210 хvvхэд хамруулахаас 310 болж нэмэгджээ.

Цэцэрлэгийн барилга хуучирч муудан таазнаасаа дусаал гоожиж, хана нь цуурч, дулаанаа алддаг учраас хvvхдvvд хєгжиж боловсроход хэцvv болжээ. Хажуу хавирганаасаа жиндэж суудаг гэхэд хилсдэхгvй. Таван жилийн ємнє тендерээр цэцэрлэгийн барилгыг засварласан боловч євєл болоод цонх нь цантахаараа хагарчихдаг гэнэ. Тендерт шалгарсан компани ирээд засвар хийж байгаа нь энэ гээд нvглийн нvдийг гурилаар хуурна гэдэг шиг л юм болжээ. Энэ євлийг яаж давна даа гэмээр зутруухан дvр зураг харагдсан.

Vvнээс гадна хvvхдийн хоолны 1100 тєгрєгийг тухайн цэцэрлэгийн авах ёстой хvvхдийн тоогоор улсаас бодож єгдєг. Гэтэл хvvхдийн тоо норм хэмжээнээсээ 100 гаруй хvvхдээр давжээ. Єєрєєр хэлбэл нэг хvvхдийн идэх ёстой хоолыг гурван хvvхэд хувааж идэж байгаа юм. Єнгєрсєн жил 185 хvvхдийн хоолонд зориулж дєрвєн сая тєгрєг тєсєвлєсєн бол энэ жил хvvхдийн тоо 210 болчихсон. Уг нь таван сая тєгрєг олгох ёстой байтал гурван сая тєгрєгийн тєсєв олгожээ. Ингэхээр жилдээ 10 гаруй сая тєгрєгийн алдагдал гардгийн дээр ажилчдын цалин мєнгє хvрэлцдэггvй гэнэ.

Тус цэцэрлэг зургаан сарын сvvлчээр сая гаруй тєгрєгийн хоолны єртэй гарсан. Vvнийгээ “хойд хормойгоороо урд хормойгоо нєхнє” гэгчээр тогтмол зардлаасаа тєлєєд vлдсэн хэдэн тєгрєгєєр нь л болгодог ажээ. Аймгийн тєсвийн мэргэжилтэн нь хэлэхдээ “БСШУЯ-наас дутуу олгож байгаа мєнгийг энэ жилийн тєсвийн тодотголд оруулсан. Тэгэхээр арван сараас нєхєн олгох байх” гэв.

Цэцэрлэгт их засвар хийхэд 184 сая тєгрєг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Заавал тєр засгаас дэмжинэ гэж харалгvй болж бvтэхээрээ хєгжиж дэвжвэл яасан юм бэ? Ємнєговийг бусад аймгуудтай харьцуулвал єєрсдийн дотоод асуудлуудаа шийдвэрлэхэд орон нутгийн хєрєнгє, орлого боломжийн гэгддэг. Дvн євлийн хvйтнээр энхрий жаахан vрс даарч, євчин эмгэг тусвал хэн хариуцах вэ? Сэтгэл дутвал ухаан дутна гэдэг дээ.

Орон нутгийн боловсролын олон алдаа дутагдлыг єгvvлж болох ч нэг цэцэрлэгийн нєхцєл байдал ийм байна. Нутгийн удирдлагууд нь уул уурхай гэж хошуурч жирийн иргэд, хvvхдvvдээ мартсан бололтой. Тухайн орон нутгийн хєгжил удирдлагаасаа шалтгаалдаг.

Монгол Улсын хєгжлийн загвар аймаг болох зорилт тавьсан Ємнєговь аймгийн хаяа тойрсон хэцvvхэн асуудлууд ундарсаар. Ирээдvйнхээ тєлєє ахиц дэвшилтэй дорвитойхон зvйл хийх цаг нь болсон юм биш vv хэмээн аймгийн удирдлагуудаас асуумаар санагдана.

Ц.Жаргал

Эх сурвалж: www.olloo.mn

04:31 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

USB-ийн тухай

Ер нь USB-ийн холболтын давуу тал нь юу юм бэ? Яагаад USB холболт хамгийн түгээмэл холболтын төрөл болсон бэ? Яагаад заримдаа уг холболтоор холбоход удаад, эсвэл холбогдохгүй алдаа гараад байдаг юм бэ? гэх мэтийн асуултанд хариулт авахыг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.

USB 2.0  буюу Hi-Speed USB-ийн тухай
Зарим флэш дискнээс файл хуулахаар удаан, заримаас нь хэдхэн секундын дотор хуулаад байдгийг та мэдэх байх. Яагаад удаад байна вэ гэхээр таны компьютер, USB төхөөрөмж хоёрын аль нэг нь эсвэл хоёулаа USB 2.0 дэмждэггүй гэсэн үг юм. USB 2.0 нь төрөл бүрийн төхөөрөмжүүдийг компьютертэй Hi-Speed, Full-Speed, Low-Speed гэсэн 3 төрлийн хурдтайгаар холбогдох боломжийг олгодог.

USB 2.0 хир хурдан бэ?
Онолоор бол USB 2.0 холболтоор хамгийн дээд тал нь 480Mbps буюу 1 секундэд 60 MB хэмжээтэй файл хуулах боломжтой. Өмнөх хувилбар болох USB 1.1 нь 12Mbps буюу секундэд зөвхөн 1.5 MB дамжуулах чадалтай. Өөрөөр хэлбэл USB 2.0-оос 40 дахин удаан гэсэн үг юм. Бодит амьдрал дээр USB 2.0 төхөөрөмжүүдийн чанар, үзүүлэлтээс шалтгаалан хурд нь хэлбэлздэг бөгөөд дээд тал нь 240Mbps (30MB/s) хурдаар мэдээлэл дамжуулж болдог.

Өөрийнхөө компьютерийг USB 2.0 дэмждэг эсэхийг яаж мэдэх вэ?
USB High-Speed дэмждэг эсэхийг мэдэхэд амархан. Device Manager хэрэгслийг нээгээд “Universal Serial Bus controllers” хэсгийг хар. Хэрэв тэр хэсэгт “Standard Enhanced PCI to USB Host Controller” гэсэн бичигтэй хэсэг байвал USB 2.0 дэмждэг гэсэн үг.

USB төхөөрөмжүүд тань “Unknown device” гэсэн алдаа гаргаад байвал яах вэ?
Элбэг тохиолддог компьютерийн асуудлуудын нэг. Энэ нь дараах шалтгаануудын аль нэгээс болж үүсдэг.

-USB төхөөрөмжүүд нь тусдаа тэжээлд залгагдах шаардлагатай. Зарим зургийн аппарат, гар утас гэх мэт төхөөрөмжүүдийг компьютерт залгахад USB холболтоор дамжуулж өгч байгаа тэжээл  нь хүрэлцдэггүй. Энэ тохиолдолд тэдгээрийн тэжээлийн холболтыг давхар тэжээлд залгах шаардлагатай.

-Бас нэгэн элбэг тохиолддог зүйл бол компьютерийн кэйсний урд хэсэгт байрлах USB оролтууд салсан, эсвэл хэрэв таны төхөөрөмж зөвхөн USB 2.0 хэлбэрээр холбогддог бол хангалттай хурдыг нь гаргаж чадахгүй байх тохиолдол гардаг. Ийм үед холболтыг кэйсний ард хэсэгт байрлах USB оролт руу залгаж үзэх хэрэгтэй.

-Зарим төхөөрөмжүүдийг холбохын тулд заавал тусгай USB Driver-ыг нь суулгах шаардлагатай болдог. Үүний тулд төхөөрөмжийнхөө дагалдаж ирэх Install диск, эсвэл веб сайтаас нь тохирох Driver-ыг нь олж суулгаарай.

-Хэрэв дээрх зүйлүүдийг хийгээд ч холбогдохгүй бол таны компьютер, эсвэл USB төхөөрөмжийн аль нэг нь дефекттэй байж болно. Энэ тохиолдолд төхөөрөмжөө өөр компьютерт залгаж, шалгаж үзэх хэрэгтэй.

USB 2.0 хэрэглэгчдэд ямар давуу талыг олгосон вэ?
Өмнөх USB технологиосоо 40 дахин хурдан USB 2.0 бий болсноороо компьютерт янз төрөл бүрийн төхөөрөмжүүдийг хялбар холбогдох боломжийг олгосон ба эдгээр төхөөрөмжүүдийг ерөнхийд нь нэг стандарт холболттой болгож өгсөн байна. Түүнээс гадна сүүлийн үеийн USB 2.0 төхөөрөмжүүдийг компьютер залгаад шууд ашиглаж боломжийг USB 2.0 технологи олгосон. Жишээ нь сүүлийн үеийн камер, гар утсыг компьютертээ холбоод флэш диск шиг ашиглаад байж болж байна.

USB 2.0 болон USB 1.1 хоорондоо зохицож ажилладаг уу?
Магадгүй та USB гэж мэдэхээс биш USB 2.0, USB 1.1, USB 1.0 гэж ховор сонссон байх. Учир нь эдгээр технологиуд нь хоорондоо зохицож чаддаг учраас энэ хувилбаруудын талаар нэг их сонирхоод байх зүйлгүй байж болно. Хэрэв USB 2.0 төхөөрөмжийг USB 1.1 оролтод холбосон үед мэдээлэл дамжуулах хурд USB 1.1 оролтын дээд хурдаар мэдээлэл дамждаг.

/Компьютер таймс/

03:40 | Шошго: | Дэлгэрэнгүй »

"Eergy resurces" ххк- "Нүүрс баяжуулах үйлдвэр"

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Цогт-цэций сумын "Eergy resurces" ххк-ны Ухаа худаг төслийн
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлттэй холбоотойгоор 200 гаруй
төр засгийн томоохон зочид 2011.06.11-нд айлчлан ирэхээр болсон билээ.
2011.06.11-ны өдөр Галерэй кэмпийн 2 давхрын зааланд хүлээн авалт болно.

"Eergy resurces" ххк-ийн "Нүүрс баяжуулах үйлдвэр"

17:44 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Веб серверийн асуудал

Сайн байна уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Веб серверийн асуудлаас шалтгаалан манай вебсайт бүрэн ажиллахгүй байгаа бөгөөд бид аль болох богино хугацаанд хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Хүндэтгэсэн: Өмнөговь Инфо

17:46 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймагт “Ойн алба” үүсгэн байгуулагдаж сарын ажлаа тайлагнав

Өмнөговь аймгийн нутагт ойн зохион байгуулалт хийх төлөвлөгөө гарган ажиллаж тархалт, нас, нөөц , заган ойн өөрчлөлтийг тогтоох, заган ойг хамгаалах, нөхөн сэргээх зөвлөмжийг багтаасан ой зохион байгуулалтын ажлын тайлан гаргаж мөн заган ойн тархалтын зургийг сансарын зураглал, ажлын зураглал ашиглан боловсруулж нэгтгэн гаргасан, мөн Аймгийн МСҮТөвд “Ойн төсөл-онцгой дадлага” төслийн хүрээнд Уул уурхайн нөхөн сэргээлтийн 2 ангийн нийт 38 сурагчдад “Чацаргана тариалах, сэдэвт танин мэдэхүйн хичээлийг Ойн мэргэжилтэн Н.Мөнхгэрэл зааж, дарга Ц.Алтангэрэл хийж буй сургалтууд ажиллах чиглэл гээд олон талт мэдээллээр ард иргэдийг хангаж ажиллаа. 
Ойн газраас тус аймгийн Булган, Баяндалай, Хүрмэн сумдад 30 га газарт Салхинаас хамгаалах Ойн зурвас байгуулах гэрээний асуудлыг БОАЖЯ-ны дэд сайдын хүрээнд шийдүүлж, сумын засаг дарга нарт Ойн газартай гэрээ байгуулахыг үүрэг болгон ажиллаж байгаа гээд олон ажлыг хийж гүйцэтгэсэн эдний хамт олонд цаашид хийж гүйцэтгэх ажил их ажээ. Сүүлийн жилүүдэд эрчимтэй цөлжилт явагдаж, байгаа аймаг орон нутгийнхаа байгал орчинд онцгойлон анхаарч ажиллах, нөхөн сэргээлт, байгалын тэнцвэрт байдлыг хангаж ажиллах чиглэлээр Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Баяндалай, Булган, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Манлай, Ханбогдсумдын нутагт орших заг бүхий нутагт 522.9 га талбайдойн зохион байгуулалтын хээрийн судалгааны ажлыг 45 хоногийн хугацаатай хийхээр төлөвлөн ажилдаа ороод байгаа юм байна. 
Дэлхий нийтээрээ байгаль орчин доо мод тарих, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэхийн тулд өргөн хүрээтэйгээр ААНэгж, хувь хүн, ТББайгууллагууд ажиллаж байхад аймаг орон нутгаас дэмжээд Засаг дарга нь захирамж гарган ажиллаж байгаа нь сайшаалтай. Мод тарих, байгал орчиноо хайрлан хамгаалах их үйл хэрэг нь дэлгэрэх болтугай. 

ТЗУХэлтэс Мэдээлэл хариуцсан мэрэгжилтэн Ч.Сумъяахүү
Эх сурвалж: http://www.umnugobi.gov.mn

00:30 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга ӨМ2011/46

Огноо: 2011.05.16 
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Түүхийн 4 боть ном хэвлүүлэх” 
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2011/46 

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Өмнөговь аймгийн түүхийн 4 боть ном хэвлүүлэх ажил ”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 80000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс. 
Тендерийг 2011 оны 05 сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 05 сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 
Өрөөний дугаар: 213 тоот 
Утас 23632, 99538306

00:24 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн

Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн Аймгийн спорт хорооны зааланд өнөөдөр болж байна. Энэхүү тэмцээнд Ханхонгор сумын баг, 48-р Радио холбооны баг, ШШГАлбаны баг, Аймгийн Шүүхийн баг, Прокурорын баг, Ахмадуудын баг, Өсвөр наснийханы баг зэрэг баг тамирчид авхаалж самбаа онч мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тэмцээнд түрүүлсэн багт алт, мөнгө, хүрэл медалийн шагналтай юм байна. Энэхүү тэмцээн нь 2 өдөр үргэлжилж дүнгээ гаргах юм.



02:48 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн бүх дунд сургууль өнөөдөр хонхны баяраа тэмдэглэж эхэллээ

Өмнөговь аймгийн 1, 2, 3, 4-р дунд сургуулийн 1-ээс -11-р ангиа төгсөж байгаа хүүхэд багачууд маань өнөөдөр өглөө мөнгөн хонхныхоо баярыг тэмдэглээд баяр хөөрөөр дүрэн аав, ээж, ах, эгч, найз, нөхөдтэйгээ сайхан баярлаж байна. Ингээд www.umnugobi.info -вэб сайтын хамт олноос мөнгөн хонхныхоо баярыг тэмдэглэж байгаа нийт хүүхэд багачууддаа болон багш сурган хүмүүжүүлэгч нартаа мөнгөн хонхны баярын мэндийг хүргэж байна.




02:45 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга ӨМ2011/45

Огноо: 2011.05.13 
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн барилгын засварын ажил” 
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2011/45 

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн барилгын засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 100000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс. 
Тендерийг 2011 оны 06 сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 06 сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 
Өрөөний дугаар: 213 тоот 
Утас 23632, 99538306

00:20 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгаас хувилгаан төрлөө ...

Говь түшээ гүний их хувилгаан Баригри Дамцагдорж гэгээнтэний анхны дүр одоогоос 230 жилийн өмнө буюу 1781 онд мэндэлсэн байна. Тэрээр Халхын 5, 6-р богд, Түвдийн Ванчин богдын номын багш байсан учир түүхэнд 2 богдын номын багш байсан цорын ганц хүнээр тэмдэглэгдэж “Ёнзен” цол хүртсэн байна. Их хувилгаантны 4-р дүрийг тодруулах ажлыг Дундговь аймгийн нутгийн зөвлөл дэд тэргүүн Ц.Ганхүү, МБШашинтны төв Гандан тэгчилэн хийдийн дэргэдэх “Шашны их сургуулийн” доктор, Гавж Сонинбаяр болон нутгийн иргэд санаачлан 2001 оноос эхлүүлжээ. 4-р дүрийн гэгээнтэнээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Үйтүмэнгийн отгон хүү 10 настай морь жилтэй Мөнхсүхийг Далай багшийн айлдвараар өргөмжиллөө. Хувилгаантны 4-р дүрээр тодорсон Үйтүмэнгийн Мөнхсүх нь Цогтцэций сумын сургуулийн 3-р ангид сурдаг. Аав ээж, эгч ахынхаа хамт амьдардаг айлын отгон хүү юм. Аав ээж нь хүүгээ том хувилгааны хойд дүрээр тодорч их номын хүн болох хувьтай төрсөнд нь баярлан суугаа ч нялх үрээ холын оронд олон жил явуулах болсон гэнэтийн явдалд балмагдан нулимс унагаж байлаа Гэгээнтэнийг гэрээс нь залж Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байх анхны хувилгааны барьж байгуулсан “Онгийн хийд “ - ийн суудалд нь залах ёслол үйлдлээ.
Гэгээнтэний сэвлэгийг нь үргээж , угаал үйлдсэний дараагаар хувцасыг нь өмсгөн сэнтийд нь залсан нь юм. Энэ үеэр сүсэгтэн олон түмэн олноор цугларч адис аван залбирч байлаа. Говь нутгаас төрсөн их хувилгааны хойд дүрээр тодорсон гэгээнтэнийг төрсөн нутгаасаа гарах замд хурмаст тэнгэр хур бороо хайрласанд нутгийн зон олон бүүр ч ихээр билэгшээн гэгээнтэнийхээ эрдэм номын их замд сайн сайхныг хүсч байсан. 4-р дүрийн гэгээнтэн 8 сараас Өмнөд Энэтхэгийн нутагт байрлах Сэра дацанд 16 жил суралцаж, төгс гэгээрээд нутагтаа ирж буян номын үйлд хүчин зүтгэх юм байна.

ТЗУХэлтэс Мэдээлэл хариуцсан мэрэгжилтэн Ч.Сумъяахүү

Эх сурвалж: http://www.umnugobi.gov.mn

02:58 | Шошго: , , , , , , | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга ӨМ2011/44

Огноо: 2011.05.13 
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймагт “Морь барианы талбайн барилга байгууламж барих ажил” 
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2011/44 

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Морь барианы талбайн барилга байгууламж барих ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 80000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс. 
Тендерийг 2011 оны 06 сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 06 сарын 13-ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 
Өрөөний дугаар: 213 тоот 
Утас 23632,99538306

00:18 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Таван Эрдэнэ дэлгүүр шинээр нээгдлээ

Аривжих говын урд байрлах Таван Эрдэнэ дэлгүүр шинээр үүд хаалгаа нээлээ энэхүү дэлгүүрт хүнсний бараа, сүү цагаан идээ, мод модон эдлэл зарж байна модон эдлэлдээ захиалга авч байгаа гэсээн иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрэй Таван Эрдэнэ дэлгүүр.


20:12 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга ӨМ2011/26

Огноо: 2011.05.11 
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Автовокзалны барилгын зураг төсөв зохиох ажил” 
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2011/26 

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн төвийн “автовокзалын барилгын зураг төсөв зохиох ажил”-ыг гүйцэтгэх тухай зөвлөх үйлчилгээний тендерийг дахин хугацаа сунган зарлаж байна. Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 80000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс. 
Тендерийг 2011 оны 05 сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 05 сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 
Өрөөний дугаар: 213 тоот 
Утас 23632, 99538306

00:22 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Даланзадгадад бүсийн оношлогооны төв байгуулахаар боллоо

Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Бүсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн төвийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан Даланзадгад суманд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. 
Төвийн зургийн даалгаврыг боловсруулан зураг, төсөл хийж, төвийн барилгыг засварлах, шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах зардлыг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн болон Сангийн сайдад үүрэг болгов. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцож, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэднийг давтан сургах, мэргэшүүлэхийг салбарын сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. 
Статистикийн тоо баримтаас харахад говийн бүс нутагт шилжин ирэх хүний тоо тогтмол өсч байгаатай уялдан өвчлөл ч нэмэгдэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй учир зарим газар эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх гэж талдаа 200 гаруй км явдаг зэрэг хүндрэл бэрхшээл ч багагүй байна. Энэ нь хугацаа алдах, тухайн хүний өвчин хүндэрч дараагийн шатандаа орох зэрэг сөрөг үр дагавартай тул Засгийн газар бүс нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цогцоор нь үзүүлдэг оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: http://www.inet.mn

20:47 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook