МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюу толгой компани Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесийг дэмжинэ


Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК өнөөдөр Өмнөговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг ХасБанкинд байршуулах гэрээг баталгаажуулж, хоёр тал гарын үсэг зурлаа.
Энэхүү зээлийн эх үүсвэр бий болсноор 50,000 гаруй хүн амтай Өмнөговь аймагт бизнес эрхлэгч хоршоод болон жижиг дунд бизнес эрхлэгчид сарын 1 хувийн хүүтэй, 30 сая төгрөг хүртэлх бизнесийн зээл авах боломжтой болох ба Монгол орны хөгжлийн нэгэн гарц болоод буй Оюу Толгой компанид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх түнш болох боломж нээгдэж байгаа юм.
Оюу Толгой болон ХасБанкны хамтын ажиллагаа нь Өмнөговь аймагт бизнесийн нэмүү өртгийг бий болгох, тус аймгийн бизнес эрхлэгчдэд олгогдсон давуу эрхийн дагуу тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн дотоодын нийт баялгийг өсгөж ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байгаа болно.
ХасБанкны зүгээс энэхүү хамтын ажиллагааг бүрэн дэмжин  ажиллахаа зарлаж тус банкны Гүйцэтгэх Тэргүүн Дэд Захирал Л. Соронзонболд “Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү бага хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай зээлээр бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ тодорхой сургалтанд хамрагдаж, зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм. Эрэлт хэрэгцээ, шаардлагыг нь хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж чадах бизнес эрхлэгчид Оюу Толгой болон бусад томоохон компаниудын бэлтгэн нийлүүлэгч болох боломж бүрдэнэ” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
О.Гэрэлтуяа
 Ц.Ганзориг
Олон Нийтийн Харилцааны Менежер
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
ХасБанкны төв байр, Улаанбаатар-14200, Оюу Толгой ХХК, Улаанбаатар-14240

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгойн үйлдвэрлэл 2013 оноос эхлэх бөгөөд Монголын хамгийн том зэс-алтны уурхай болох болно.  Тус компани нь 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн Газар, 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэлийн дүнд байгуулагдсан.
Оюу Толгой ХХК нь байгаль орчны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, олборлолт боловсруулалтын тэргүүний технологийг нэвтрүүлэн өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Бид  орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын өв, зан заншлыг хадгалж хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Оюу Толгойд өнөөдрийн байдлаар 3503 Монгол ажилтан ажиллагсад ажиллаж байгаа ба 2420 орчим Монгол компани ханган нийлүүлэгчдийн жагсаалтанд бүртгэгдээд байна.

XACБАНКНЫ ТУХАЙ (www.xacbank.mn)
ХасБанкны эрхэм зорилго бол Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно.Бид нийгмийн хариуцлага, харилцагчийн шилдэг үйлчилгээ, чин сэтгэлтэй чадварлаг хамт олон, бүтээлч санаачлга, дэвшилтэт технологи, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
ХасБанк нь харилцагч, бизнес эрхлэгч тус бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, технологид суурилсан  АМАР мобайл банкны үйлчилгээ, интернэт банкны үйлчилгээг 21 аймагт байрлах 84тооцооны төв, салбар, нэгж, 1200 гаруй ажиллагсдаараа  дамжуулан түргэн шуурхай үзүүлдэг томоохон банк болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 21:52 Мэдээний төрөл , , ,

1 comments for "Оюу толгой компани Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесийг дэмжинэ"

  1. Учиргүй олон хоньтой нэг малчин байж гэнэ тэгсэн нэг канад залуу ирээд за хө би хонийг чинь тоолоод өгье гэж гэнэ Тэгээд тоолж дуусаад та 1000 хоньтой юм байна би тоолсныхоо хариуд 660 хонийг нь авья та 340ийг нь ав 30 жилийн дараа 500 хүртэл хонь эзэмшинэ гэсэнд малчин гайхаад яагаад гэсэнд өнөөх канад залуу та өөрөө тоолж чадахгүй биздээ тэгээд таны өмнөөс тоолоод урьд нь та хэдэн хоньтойгоо ч мэдэхгүй байсан биздээ тэгвэл одоо 340 хоньтой боллоо гэжээ xaxaxaxa

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook