МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сумдын төвд интернэтийн үйлчилгээ хүргэх төслийн нээлт боллоо

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн банк, Скай Си энд Си ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Сумдын төвд интернэтийн үйлчилгээ хүргэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр, Өлзийт сумдад боллоо.
Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгох, малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангагдах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн энэ төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас нийт 878.670 ам.долларын санхүүжилт хийгдсэн байна.
Таван жилийн хугацаатай энэ төслийн хүрээнд “Интернэт төв”, сургуулиудыг өндөр хурдны интернэт үйлчилгээгээр хангах үүргийг гүйцэтгэгч компаниуд  болон Скай Си энд Си, Мобиком хүлээж байгаа юм. Мөн сумдын төвд утасгүй интернэтийн үйлчилгээ ашиглах бололцоог бий болгосон нь сумын төвийн аль ч цэгээс интернэтийн үйлчилгээг ашиглах боломж бүрдсэн байна.
Цаашид Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос сумдад шилэн кабелиар холбогдсон интернэтийн үйлчилгээг хүргэх, хэрэглээг бий болгох зорилгоор дамжуулах шугамын түрээсийн төлбөр, интернэт урсгалын бөөний үнэ тарифийг бууруулах, хэрэглэгчийн боловсрол, хэрэглээг бий болгох талаар анхааран ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: www.medee.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:30 Мэдээний төрөл ,

0 comments for "Сумдын төвд интернэтийн үйлчилгээ хүргэх төслийн нээлт боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook