МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Веб сайт хэрхэн ажилладаг вэ?

Веб сайт гэж юу вэ?
Веб сайт гэдэг нь хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Яг л тооцоолуур дээр бичиг баримтын файл байдаг шиг. Гэхдээ веб дээр харуулах зорилгоор хийгдсэн арай жаахан өөр файлууд. Хэрэв та веб сайттай болох гэж байгаа бол юуны өмнө веб сайтаа ямар нэгэн програм ашиглаж бүтээнэ. HTML, javascript, CSS, PHP зэрэг ер нь ямар ч технологи ашигласан бай веб хэмээх файлууд байна. Түүнийгээ сервер дээр байрлуулах хэрэгтэй.

Сервер гэж юу вэ?
Сервер гэдэг нь интернетэд холбогдсон компьютер юм.

IP хаяг гэж юу вэ?
Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон хаягтай байдаг. Тэр хаягаараа интернеттэй холбогдож харилцаж байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Яг л Монгол улсын, Улаанбаатар хотын, СБ дүүргийн 5-р хорооны 5-5тоотод оршин суугч нөхөр Алмаст гэсэн хаяг шиг IP хаяг бол цор ганц тэр тооцоолуурт зориулагдсан хаяг байдаг. Тэгэхээр таны веб сайт нэг тооцоолуур дээр байрлаад түүн рүү IP хаягаар хандаад нээж үздэг гэсэн үг.

Домэйн нэр гэж юу вэ?
Веб сайт ажиллуулахын тулд домэйн нэр гэсэн бас нэг ойлголт бий. Домэйн нэр бол веб сайт байрлаж буй серверийн IP хаягийг олох зам заагч ч гэж ойлгож болно. Таны сервер, серверийн IP хаяг солигдсон ч сайт руу тань хүмүүс домэйн нэрээр хандаад холбогдоод байх боломжийг олгодог юм. Бас IP гэх олон оронтой тоог тэр бүр хүн цээжлээд веб сайт руу хандах нь ховор. Үүнийг мөн домэйн нэр шийдэж байгаа юм. Гэхдээ домэйн нэр байхгүй дан сервер дээр ч мэдээллээ байрлуулаад IP хаягаар нээж бол болно. Тэгэхээр домэйн нэр бол халхавч, зам заагч юм. Жишээлбэл dusal.net гэсэн нэр нь манай серверийн 38.127.225.237 гэсэн IP хаягийг таны тооцоолуурт хэлж өгч байгаа гэсэн үг. Энэ IP хаяг маань солигдож ч болно. Гэсэн ч dusal.net гэсэн домэйн нэр маань бол хэвээрээ байж л байна. Тэгэхээр нэг ёсны үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс веб сайт анх нээхдээ домэйн нэр худалдан авах газраа маш зөв сонгох нь чухал байдаг. Хэрвээ та домэйн нэрээ алдвал тэр нэрээр ханддаг байсан бүх хэрэглэгчээ, хайлтын системд илрэх холбоос гээд олон зүйлсийг нэг дор алдаж орхих харамсаад барахгүй том асуудал гарна гэсэн үг. Зарим асуудлуудаас болоод домэйн нэрээ алдсан тохиолдлууд цөөнгүй байдаг.

Харин сервер гэдэг нь интернет дэх нэг тооцоолуур л юм гэж дээр хэлсэн. Тэр тооцоолуур дээр тусгай серверийн програм хангамж ажиллаж байдаг. Серверийг интернетээс олохын тулд тэр серверийн IP хаягийг мэдэх хэрэгтэй. Серверийн хувьд байнга ижил IP хаягтай байх нь тохиромжтой байдаг. Тийм солигддоггүй IP хаягийг Dedicated IP хаяг гэж хэлдэг. Real IP гэсэн ойлголт бол миний мэдэхээр байхгүй. Public IP гэсэн ойлголт бол бий. Энэ нь интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаяг юм. Бас public гэдгийн эсрэгээр Local IP гэж бий. Энэ нь зөвхөн дотоод сүлжээн дэх төхөөрөмжийн IP хаяг юм. NAT гээд технологийг ашиглаад олон компьютерыг нэг public IP хаягтайгаар интернетэд холбодог. Local IP хаяг бол зөвхөн тэр дотоод сүлжээн дотор л ашиглагдана. Тиймээс ийм NAT-тай тохиолдолд тэр сүлжээн дэх аль нэг тооцоолуур дээр сервер ажиллуулсан тохиолдолд port forward зэрэг чиглүүлсэн тохиргоо хийж өгөөгүй бол шууд Public IP хаягаар аль нэг тооцоолуурт шууд хандах боломжгүй байдаг. Dynamic IP гэсэн Dedicated IP хаягийн эсрэг ойлголт бас бий. Энэ бол интернетэд холбогдох бүрт IP хаяг солигдож байхыг хэлдэг. Бараг бүх DSL холболтууд ийм динамик аипи хаягтай байдаг. Ийм интернет холболттой тохиолдолд та тооцоолуур дээрээ сервер байрлууллаа гэхэд тэр серверийг интернетээс олж хандах хаяг нь байнга солигдох тул бас л серверт тохиромжгүй юм. Гэхдээ үүнийг шийдэж өгдөг Dynamic DNS үйлчилгээнүүд интернетэд байдаг. Мөн үүнтэй холбоотой DNS буюу домэйн нэрийн серверүүд гэсэн ойлголтыг бас ажиллах зарчмыг ойлгох хэрэгтэй болно. Нэрийн серверүүд гэдэг нь домэйн нэрийг бичээд хүн хандах үед хэрэглэгчийн веб хөтөч (IE, Firefox г.м)-д серверийн IP хаягийг хэлж өгдөг серверүүд юм. Тэгэхээр та домэйн нэртэй бол түүндээ өөрийн IP хаягийг DNS record гэгч зүйлээр тохируулж зааж өгдөг. Үүнийг нэрийн серверүүд бүртгэж авснаар интернетийн аль нэг өнцгөөс хэн нэгэн хүн домэйн нэрээр нэвтрэхийг хүсэхэд хүсэлтийн дагуу IP хаягийг хэлж өгч, тухайн хүний тооцоолуур тэр IP хаягаар нь серверт холбогддог. Мөн тэр серверт холбогдох үед сервер асаалттай байх хэрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр та веб сайт хийгээд, ямар нэгэн сервер дээр байрлуулсан гэж бодъё. Тэгэхээр 24 цагийн турш дэлхийн аль ч өнцгөөс хэн нэгэн хүн хандахад веб тань ажиллаж байхын тулд сервер тань үргэлж асаалттай байх хэрэгтэй гэсэн үг. Онолын хувьд бол Private public IP (NAT-гүй буюу ганцаараа 1 public IP хаягтай) хаягтай дурын тооцоолуур дээр сервер програм суулгаад сервер болгож болох юм. Гэсэн ч тэр тооцоолуурыг 24 цагийн турш ажиллуулах нь хүндрэлтэй. Мөн динамик аипи ашиглах үед бас найдвартай биш зэрэг олон асуудал байдаг. Тиймээс түүнийг хөнгөвчлөх үүднээс гарсан сервер түрээслүүлэх Web server hosting гэсэн үйлчилгээ байдаг.

Веб хостинг гэж юу вэ?

Энэ нь 24 цагийн турш ажиллаж байдаг Мэдээллийн төв (Data Center) гэгдэх тусгай төвд байрласан олон тооны сервер тооцоолууруудыг интернетээр дамжуулан төлбөр авч түрээслэн энгийн хүмүүст веб сайтаа байрлуулах боломж олгодог үйлчилгээ юм.

Тэгэхээр та интернетэд веб сайтaa байрлуулахын тулд 1. Домэйн нэр аваад 2. + Сервер түрээслээд, тэр хоёрыгоо холбоод сервер дээр вебээ байрлуулахад л болох юм.

Веб хостингийн хувьд Shared, VPS (Virtual Private Server), Dedicated server гэсэн ойлголтууд бий. Үнийн хувьд бас нэлээд зөрүүтэй.
Shared болон VPS хостингуудын хувьд нэг тооцоолуурыг олон веб сайтад хуваан түрээслэдэг бол Dedicated хостинг гэдэг нь нэг тооцоолуурыг зөвхөн нэг л түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн үг. Харьцангуй өндөр үнэтэй.Shared хостингийн хувьд бага хэмжээний вебүүдэд зориулсан үнэ хямд байдаг.

Дусал.нэт сайтын хувьд хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
1. Домэйн нэрийн үйлчилгээ. (Дээр дурдсаны дагуу таны вебийн хамгийн чухал зүйл бол домэйн нэр)
2. Хостинг серверийн үйлчилгээ.
Энэ хоёрыгоо аваад хооронд нь холбоод л та веб сайтаа байрлуулах боломжтой. http://web.dusal.net хаягаар орж авах боломжтой.

Харин үүнийг төлбөргүй шийдэх боломж бий юу гэвэл байдаг. Төлбөргүй домэйн нэр, хостинг өгдөг үйлчилгээнүүд интернетэд бий. Гэвч мэдээж та хэрэв веб сайтаа цаашид найдвартай ажиллуулна гэж бодож байгаа бол өөрийн гэсэн домэйн нэрийг худалдаж авах нь найдвартай, бас дараа нь харамсахгүй үйлдэл болох юм.
Мөн төлбөргүй веблог сайтын үйлчилгээг үзүүлдэг сайтууд байдгийн нэг нь манай ажиллуулдаг http://blogmn.net сайт юм. Таны сайтын хаяг http://taniiner.blogmn.net гэсэн домэйн нэр буюу хаягтай байна. Бэлэн загваруудаас сонгох буюу загвараа хийн, эсвэл хийлгэн төлбөргүй ашиглах боломжтой. Мөн та домэйн нэрээ төлбөртэйгээр өөрийн хүссэн www.taniiner.com, www.taniiner.net гэх мэт худалдаж аваад төлбөргүй блогтоо холбон веб сайтаа ажиллуулах хямд бөгөөд хялбар веб сайттай болох боломж ч бас бий.
 
Эх сурвалж: Дусал.нэт



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:21 Мэдээний төрөл

1 comments for "Веб сайт хэрхэн ажилладаг вэ?"

  1. Dusal.Net-d ajiliin amjilt husen erooe, bi tanai blogiin hereglegch

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook