МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“Тавантолгой”-н хувьцаа хагас саяын үнэтэй

Та бидний үргэлж сонсох болсон Тавантолгойн нүүрсний орд газар хэд хэдэн компани нүүрс олборлож байгаагийн нэг нь "Тавантолгой" хувьцаат компани.

Тус компанийн 51 хувь нь орон нутаг буюу Өмнөговь аймгийн мэдэлд байдаг. Бусад хувьцааг нь "Ажнай" компани тэргүүтэй аж ахуйн нэгж хувь хүмүүс эзэмшдэг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ ажилладаг билээ.

Монголын хөрөнгийн биржид 360 орчим компани бүртгэлтэйгээс хамгийн үнэ цэнэтэй хувьцаа 'Тавантолгой"-нх юм.

Тус компанийн хоёр ширхэг хувьцаа өчигдөр 480 мянган төгрөгөөр борложээ. Өмнөх өдөр тус компанийн хувьцааны ханш 499 мянган төгрөг байсан юм. Ханш 3.81 хувиар буурсан гэсэн үг.

“Тавантолгой"-н хувьцаа бусад компанийхаас хэд арав дахин өндөр үнэтэй. Идэвхтэй арилждаг хувьцаануудын ширхэгийнх нь үнэ хамгийн өндөр нь 10300 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Т.Хангай

Монголын мэдээ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:34 Мэдээний төрөл ,

2 comments for "“Тавантолгой”-н хувьцаа хагас саяын үнэтэй"

  1. www.sonor.mn zaaval orj uzeerei all spam hiisend sorry nahihgui ee

  2. Mair hoorogdson ain? 480myanga gene uu? Hezee iim ondor unetei bolson yum be

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook