МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын есөн гайхамшиг тодорлоо

Монголын есөн гайхамшгийг шалгарууллаа. Хоёр жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран "Монголын есөн гайхамшиг"-ийг тодруулахаар болсон талаар мэдээлж байсан билээ. Хоёр жил үргэлжилсэн шалгаруулалт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт, дурсгалт газар, хүний гараар бүтээсэн нандин бүтээл гэсэн хоёр ангиллаар иргэдийн санал, материалыг хүлээж авсан байна.Шалгаруулалтад нийт 113 материал ирүүлсний 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн бүтээл байжээ.
Ингээд танд Монголын есөн гайхамшигийг танилцуулж байна.
1.Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цав/
2. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
3.Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /
4.Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
5. Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)
6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)
7."Женко тур бюро" ХХК-ийн байгуулсан XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)
8.Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/
9.Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд (Хэнтий Аймаг)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:28 Мэдээний төрөл , , , ,

0 comments for "Монголын есөн гайхамшиг тодорлоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook