МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“Энержи ресурс” ХХК иргэдийн санал бодлыг сонслоо

Энержи ресурс ХХК-ний нээлттэй өдөрлөг Даланзадгад хотноо энэ сарын зургааны өдөр Удирдлагын ордонд боллоо. Гуравдахь жилдээ зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон иргэд өргөнөөр оролцож бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэлгэн үзүүлж танилцуулсан. Тус өдөрлөгт оролцохоор ирсэн хүмүүс танхимд багтахгүй байгаагаас үзэхэд “Энержи ресурс” компаний үйл ажиллагааг сонирхож байгаагаас гадна цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь ажиглагдаж байлаа. “Энержи ресурс” компани орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа болон, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл өгч танилцуулсан. 
Тус компанид нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэгээс 2490 орчим санал, зөвлөмж ирсний 27 хувь нь орон нутгаас ажлын байраа бий болгооч ээ, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаач ээ гэсэн хүсэлт байдаг гэдгийг онцлон хэлж байсан. Мөн авто болон төмөр зам, байгаль орчны талаар болон эрүүл мэндийн салбарын хүртээмжийг сайжруулах, боловсролын салбарт тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зохион байгуулах зэрэг саналууд ирүүлснээс гадна нутаг орондоо тулгамдсан тодорхой ажлуудыг дэмжиж ажиллаач гэсэн саналууд ирдэг. 
Манай компанийн удирдлагууд авч хэлэлцэн орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр иргэдийн саналыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Тухайлбал оюутан сурагчдын амралтын үеэр 100-аад хүүхдийг англи хэл, компьютерийн сургалтад хамруулсан, мөн аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ирүүлэн иргэдэд үйлчлүүлсэн, Цогтцэций суманд Говь шанхын гурван дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохиосон гэх зэрэг бидний хийсэн үйл ажиллагааг та бүхэн мэдэх байх аа гээд компанийн үйл ажиллагааг дэмжиж бидэнд урам өгч байдаг хүмүүст тус компаний удирдлагууд талархлаа илэрхийлж байв. Мандат бүхий хүмүүсийг гурав хуваан тусад нь хэлэлцүүлэг явуулсан. Тус компани цаашдын үйл ажиллагаандаа орон нутгийн иргэдийн оролцоог чухалчлах үүднээс энэхүү хэлэлцүүлгээр иргэдийн үнэтэй санал бодлыг сонсож байгаа энэ ажээ. 

Ж.Сайнаа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:42 Мэдээний төрөл

1 comments for "“Энержи ресурс” ХХК иргэдийн санал бодлыг сонслоо"

  1. та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнөговь аймагт байдаг ашиглалтнаас гарсан нефть баазыг дахин ашиглалтанд оруулах юм уу? эсвэл өөр газар барьж байгуулах,уул уурхайнуудаа түшиглэн томоохон хэмжээний нефть бааз барих төлөвлөгөө гаргаж ажилаасай гэж хүсэч байна.Энэ бааз баригдсанаар ажилын байр тодорхой хэмжээнд нэмэгдэх байх гэж бодож байна.Санал хүлээж авна гэдэгт итгэж байгаа.Хүндэтгэсэн нутгийн иргэн.Та бүхэнд ажилын амжилт хүсэе.

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook