МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Түүхэн тооллогод төрийн албан хаагчдыг дайчлах хэрэгтэй

МУ-ын хүн ам, орон сууцны тооллогод бэлтгэх ажил эхлээд байна. Хүн амын тооллого явуулах сургалтад сумдын ИТХ, Засаг дарга, Засаг даргын орлогч, төрийн сангийн мэргэжилтэн нар оролцож байна. Аймгийн удирдлагаас тооллогын бэлтгэлийг хангахад доорх ажлуудыг хийхийг үүрэг болгож байгаа ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай тулгуур мэдээлэл бүрдүүлэх түүхэн тооллого эхлэхэд 60 хоногийн хугацаа үлдээд байна. Иймд энэ богино хугацаанд тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хариуцлагатай ажил аймаг, сумын тооллогын комисс, түр товчоодын үүрэг болж байна. Тэгэхээр тооллогод ажиллах хүн хүч, унаа шатахуун, хөрөнгийн нөөц болон түр товчоодууд, тоологч, шалгагчийн ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж тооллогыг чанартай зохион байгуулах хэрэгтэй. Одоо амарч байгаа төрийн албан хаагчдыг өнөөдрөөс эхлэж бүгдийг ажилд оруулж улс орон даяар зохион байгуулагдах энэхүү өндөр хариуцлагатай түүхэн тооллогод бүрэн дайчилж ажиллуулвал зохино. -Иргэд, ААН, байгууллагад тооллогын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, тооллогодоо бүрэн хамрагдах талаар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн бололцоот мэдээллийн бүх сувгаар сурталчилах ажлыг зохион байгуулах -Сум, баг бүр өөрийн өрх хүн амын байршлын нарийн судалгаа болон тухайн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гаднын ААНэгж байгууллагын болон тэнд ажиллаж байгаа иргэдийн судалгааг нарийн гаргаж тооллогод бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах шаардлага тавьж байгаа юм байна. Энэ удаагийн тооллого нь бие даасан хуулийн хүрээнд явагдах ба тоон системийн газрын зургийг ашиглах анхны тооллого, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолохоороо онцлог болох нь ээ. Хүн ам орон сууцны улсын тооллого 2010 оны 11 сарын 10-аас 11-нд шилжих 00.00 цагаас эхлэж 11 сарын 17-ны 24.00 цагт дуусна. 
Ж.Сайнаа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:31 Мэдээний төрөл ,

0 comments for "Түүхэн тооллогод төрийн албан хаагчдыг дайчлах хэрэгтэй"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook