МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Д.Хосбаяр түрүүллээ

Хүчит 32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт сумын заан Д.Хосбаяр, аймгийн начин Б.Мижидсүрэн, аймгийн харцага С.Хишигдалай, сумын заан Гансүх нар үлдсэнээс сумын заан Д.Хосбаяр түрүүлж, аймгийн начин Б.Мижидсүрэн үзүүрлэсэн. Ийнхүү баруун бүсийн сумдад зохион явуулсан үндэсний бөхийн барилдаан амжилттай болсон юм. Аймгийн Засаг дарга бөгөөд Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бадраа сүүлийн хоёр жилд аймагтаа үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд тодорхой бодлогын чанартай арга хэмжээ авч баруун болон зүүн бүсийн сумдаар тойргийн барилдааныг ивээн тэтгэж байгаагаас гадна бүх сумдыг бөхийн дэвжээтэй болголоо. Мөн аймгийн БТСГазарт хоёр дахь жилдээ үндэсний бөхийн дасгалжуулагчыг цалинжуулан ажиллуулж байгаад бөхчүүд талархаж байдаг юм. Орон нутагт үндэсний бөхийн спорт илт сэргэж байгаа нь өсвөр үеийн барилдааныг сар бүр тогтмол хийж байгаатай холбоотой. Бөхийн барилдаан зохион явуулахад бөхийн өмсгөлтэй хүүхдүүд өнгөрсөн жилийнхээс илүү олширсон байна. 

Ж.САЙНЖАРГАЛ 
 "МОНГОЛ ГОВЬ" СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:16 Мэдээний төрөл

0 comments for "Д.Хосбаяр түрүүллээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook