МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөтэй болно

   Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар хэлмэгсдийн дурсгалын мөнхжүүлэх хөшөөг босгохоор шийдвэрлэсний дагуу хөшөөний шав тавих ёслол энэ сарын 10 ны өдөр болов.
   Хөшөөний шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн удирдлага, хэлмэгсэгдийн гэр бүл, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Л.Батчулуун нээж үг хэллээ. 
   Энэхүү хөшөө нь 9 гишгүүр шаттай, 12 метрийн диаметртэй тойрог талбайн төвд 6-10 м өндөртэй залгаасгүй цул боржин чулуун хөшөө байна , хөшөөн дээр 1300 хүний нэр сийлээстэй, хөшөөний дээд хэсэгт 4 талд нь сараалжин цонхтой ба түүн дотор алтан бодь суварга байрлана. Гол хөшөөг тойроод 18 ш налуу талбайтай 40х70х90 см хэмжээний чулуунууд байрлах ба чулуун дээр аймагт байсан сүм хийдүүдийн нэрс буюу хэлмэгдүүлэлт явуулсан газрын нэр байх юм. 
   Уг чулууны доор тэр газруудаас нь авсан хөрс, шорооны дээж байх ба хөшөөний суурийн хэсэгт үгүй бологсдын цогцос оршсон газрын хөрснөөс авч хийсэн байна. Хөшөөний дээд хэсэгт торны цаана харагдах алтан суварга нь энэхүү хөшөөний зүрх нь болон харагдахаас гадна хэлмэгдсэн өвгөдийн сүнсийг төлөөлсөн билэг тэмдэг болж оршиж мөн хэлмэгдсэн гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хөшөөний нүүрэн хэсэгт хэлмэгдэгсдэд зориулсан үг байх юм байна 
Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд нь энэхүү хөшөөнд ирж хэлмэгдсэн хүнийхээ дурсгалыг хүндэтгэж хойчийн буяныг даатгаж байх учиртай юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:58 Мэдээний төрөл , ,

2 comments for "Өмнөговь аймаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөтэй болно"

  1. heregtei l yum hiih gj bga yum shig bn da.ene humuus ene site d orj bnuu? orvj bga bol setgegdel ene ter uldeej boldgui yumuu? bas medeegee bain bain nemj bval sain yumaa

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook