МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Ингэний хурууд 1кг нь 14000 төгрөгт хүрлээ

Аймгийн спорт ордонд явах зайгүй дүүрэн хүнтэй байгаа нь нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үзэсгэлэн худалдаандаа өргөнөөр оролцсоныг харуулж байгаа юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд иргэд бизнес эрхлэгчид гар урлал, талх нарийн боов, төмс хүнсний ногоо түлхүү авчирсан харагдсан. Гэхдээ өнгөрсөн жилийнхийг арай гүйцэхгүй байна гэж оролцогчид ярьж байлаа. 
Харин цагаан идээ ганц нэг лангуун дээр байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн ховор бүтээгдэхүүн болсон. Өөр бусад аймгуудаас цагаан идээ авчирч зардаг байсан энэ жил үзэгдсэнгүй. Ингээд үзэсгэлэн худалдаанаас хийсэн үнийн сурвалжлагаа хүргэе. Далангийн төмс-1200-1500, лууван -1200, манжин-1000, байцаа-1800, тарвас-1500, сонгино- 2000, өргөст хэмх-3000, хулуу-1500, улаан лооль-2500, цагаан лууван-2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ногоо тарьдаг хүмүүс, иргэд өөрсдийн гараар даршилсан ногоо шилнийхээ том жижгээс хамаарч 1500-2000 төгрөг байв. 
Энэ нь хүрэн манжингийн, байцааны, өргөст хэмх болон алаг салат төрөл бүрээр даршилснаас гадна хулууны жүүсийг хүмүүс ихэд сонирхон авч байгаа харагдсан. Т.Борын талбай дахь төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдааны үеэр зарим нэг нь ногоогоо борлуулахын зэрэгцээ төмсөн шорлог хийн 300 төгрөгөөр зарж хөөрхөн хэдэн төгрөгийн орлого олж сэргэлэндэж байна лээ. Харин гар урлалын үзэсгэлэнд байдаг л зүйлүүдээс содон зүйл гэвэл мал аж ахуйн хэрэглэл цөөнгүй харагдсан. Тухайлбал буйл- 2000 төг, бурантаг -1500 төг, үхэр, тэмээний сураар хийсэн гурамсан чөдөр- 10.000төг, 12м-ын урттай олсон бугуйл- 10.000төг, борцны шуудай – 5000, 4-5м-ын урттай оёсон туурга 60.000, таван ханатын дээвэр- 135.000, таван ханатай гэр нэг сая 800 мянган төгрөгөөс хоёр сая 200 мянган төгрөгийн үнээр тавьсан байлаа. 
Үзэсгэлэнг бас нэг зүйл чимж байсан юм. Тэр бол “Удмын өргөө” компаний урчуудын үйлдвэрлэсэн монгол гэр спорт хорооны гадаа дүнхийж хүн бүийн нүдийг хужирлана. Хээ угалз, хийц дизайныг гайхуулах мэт тэрэгний оройд өндөрт залсан нь ёстой л Чингисийн өргөө гэлтэй. Жил жилийн үзэсгэлэн худалдаанд хамгийн олон лангуунд төрөл бүрийн амт чанартай сав саваар дүүрэн өрөөстэй байдаг цагаан идээ энэ удаад ганц нэгхэн лангуунаас хэтэрсэнгүй. Амталгаат худалдаа ч арвин байдаг байж. Харин энэ үзэсгэлэнд амталгаат худалдаа ганц нэгхэн хүрэн манжингийн салатнаас илүү байсангүй. Амталсан ч үгүй, авсан ч үгүй үнийг нь сонирхоход: Үхрийн шүүрмэг -4000, ингэний шүүрмэг-14000, ямааны хурууд-10.000, үхрийн архи-4000, ингэний хоормог 2000, гоёотой аарц -2000, “памбига” тараг-1300 төгрөгийн үнэтэй байв. 
Үзэсгэлэн худалдаагаар иргэд хямд бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Гэвч сүүлийн үед үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ хямдруулж худалдаалахаа больж жирийн үед байдаг үнээрээ шахуу байна гэж худалдан авагчид гомдоллож байсан. Хүний хэрэглээ учраас үнэтэй ч авахаас өөр аргагүйд хүрдэг. Үүндээ ч худалдагч худалдан авагчид дасаж үнийн тухай асуудал чухал бус болжээ. Иймдээ ч Өмнөговьчуудыг улсын хэмжээнд хэрэглээ өндөртэй, худалдан авах чадвар сайтай гэж ярьдаг. Ер нь төв хөдөөгүй алив юмны үнэ өндөр болсон нь уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компани олширч байгаатай шууд холбоотой юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:38 Мэдээний төрөл ,

0 comments for "Ингэний хурууд 1кг нь 14000 төгрөгт хүрлээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook