МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Тосонгийн ам

   Тосонгийн ам нь аймгийн төвөөс баруун урагш 15 км-т Зүүнсайхан уулын ард байрлалтай ба Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм. 
2004 онд Тосонгийн аманд Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдын оюуны алжаалыг тайлах, ажиллах чадавхийг нэмэгдүүлэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хүсэлт гаргаж амралтын газар байгуулсан байна. Тус амралтын газар нь нэг ээлжиндээ 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай зоогийн газар, тохилог амралтын гэр, аялал жуулчлалд зориулсан аяны майханаар үйлчилгээ үзүүлэхээр төсөлдөө тусгасан байна. 
   Мөн амралтын цагийг зөв боловсон өнгөрүүлэн бие бялдараа хөгжүүлэх теннис, биллярд, гар бөмбөг, олс таталт зэрэг тоглоом тоглох талбайтайгаас гана шатар, даам, даалуу, хөзөр зэрэг хөлөгт тоглоомоор үйлчилдэг. Амралтын орчноо тохижуулж шороон замаа засварлаж, машины зогсоол, тоглоомын талбайгаа гортиглож тохижуулсан, нарны энергийн халаалт, бага оврын цахилгаан үүсгүүртэй, хэрэглээний усаа Даланзадгадын төвөөс татах, бохирыг зориулалтын тээврийн хэрэгслэлээр зөөх, хатуу хог хаягдлыг шатааж устгах, байгаль орчны хэв шинжийг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангаж ажиллахаар төсөлдөө тусгасан байна



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:50 Мэдээний төрөл ,

0 comments for "Тосонгийн ам"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook