МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хилчний амь эрсджээ

   Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 7-р хилийн заставт саяхан буун дуу гарч хүний амь эрсджээ. Тус заставын аж ахуйн дарга ахлагч Баярбат гэгч 35 настай хилчин залуу АКМ буугаар өөрийгөө толгойн тус газраа буудан амь насаа бүрэлгэсэн байна. Заставынхны ярьж буйгаар урд өдөр нь эхнэртэйгээ муудалцсан аж. 
   Ийнхүү сүүлийн үед хилчдийн дунд хил дээр буун дуу гарсаар байх боллоо. АКМ буу мөрлөж дархан хилээ манасан хилчин баатрууд маань алтан аминаасаа уйдаж өөрийгөө хөнөөж байгаа нь дэндүү гутамшигтай. Харийн дайснаас эх орноо хамгаалах үйлсэд тангараг өргөж хилчин гэх эрхэм нэрийн дор нормын хувцасыг нь өмсөж, ногоотой шөлийг нь ууж эх орноор тэжээлгэж буй хилчид чухам юунаас болоод хоорондоо буудалцаж, өөрийгөө хөнөөх болов. Амид явахаасаа уйдна гэдэг байж боломгүй зүйл. Гэвч энэ үйлдэл давтагдсаар байгаа нь аймшиг. 
   Тэдний боловсрол нимгэн, ухамсар дорой, сэтгэлийн тэнхээгүй байгаагаас шалтгаалав уу? Аль эсвэл...



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:14 Мэдээний төрөл ,

0 comments for "Хилчний амь эрсджээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook