МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн АСОХ-ны анхдугаар чуулганаас нийт оюутан, залуучууддаа хандаж гаргасан УРИАЛГА

2010.07.31                                                                                                                          Даланзадгад 
   Өмнөговь аймгийн Ардчилсан Социалист Оюутны холбоо нь ардчилсан социалист үзэл санааг онол суртахууныхаа иш үндэс болгож тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны чөлөөт хөгжлийг дэмжих, тэдний өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөл бололцоог хангах зорилгын дор нэгдсэн улс төрийн ууган хүчин МАХН-ын дэргэдэх оюутны үндэсний хэмжээний төрийн бус байгууллага билээ. МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улс даяар Нийгмийн ардчиллын аяныг эхлүүлж 2010 онд уг аяны II шатны хүрээнд “Ард түмнээ сонсох жил” болгон зарласанаар нийгмийн ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, залуучуудын эрх ашгийг хамгаалах, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн гол түлхүүр болсон хүний хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн АСЗХолбоо нь энэ онд “ЗАЛУУСАА СОНСЪЁ” аяны хүрээнд энэхүү уламжлалт оюутан залуучуудын урлаг спортын III их наадмыг зохион байгуулж байгаа билээ. 
   Өнгөрсөн 2009 онд уг II их наадмын хүрээнд аймагтаа АСОХ-г санаачлан байгуулж дүрмийн дагуу энэ онд холбооныхоо Анхдугаар чуулганаа хийж байгаа нь цаг үеэ оносон оюутан бидний санаа бодол хүсэл зорилгыг нэгтгэсэн байгууллага байгууллагдаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Иймд III их наадамд оролцож байгаа оюутнуудаас АСОХ-ны дээд байгууллага болох Анхдугаар чуулганаараа хэлэлцээд дараах уриалгыг аймгийн нийт оюутнууддаа өргөн барьж байна. 
Нэг: Монгол иргэн бүр үнэн түүх, хэл соёлоо эрхэмлэн хамгаалж, судлан мэдэх, ямагт боловсрох нь даяаршлын эрин үед нэн чухал ба Монгол улс оршин тогтнох үндэс гэж үзэж байна. Монголын залуус бид үндэсний үзэл, эв нэгдлээ эрхэмлэж, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн байснаар эх орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан Эх оронч Монгол Залуу болж төлөвшихөө илэрхийлж байна. 
Хоёр: Монгол улсын бусад орнуудтай өрсөлдөх чадвар нь хүний хөгжил, оюун мэдлэг, боловсрол учраас нийгэмд байр сууриа эзлэх боломжтой өөрийн хүсэл сонирхлыг улсынхаа хэрэгцээ шаардлагатай хослуулан мэргэжлээ зөв сонгох, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байх нь эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр гэж үзэж Боловсролтой Монгол залуу болохоо илэрхийлж байна. 
Гурав: Эрүүл амьдрахын үндэс болсон хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, нөхөн сэргээхэд хариуцлага хүлээж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрхэмлэн хайрлаж, хамт олон, найз нөхдөө эрүүл амьдрах хэв маягт үлгэрлэн манлайлах нь Эрүүл Монгол залуу хүний эрхэмлэх нэгэн чанар мөн. 
Дөрөв: Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байж, энгийнээс их үйлсийг бүтээхийн ухаанаар асуудлыг олон талаас нь судлан хэрэгжүүлж, баялгийг бүтээн, өөрийн болон бусдын хийсэн бүтээсэн зүйлээр бахархах, бусдыгаа манлайлж, бусдаас илүү хийх нь Бүтээлч Монгол залуу хүний эрхэмлэх нэгэн чанар мөн. 
Тав: Хүн бүр өөрийн болон бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь улсынхаа хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж нийгмийн хөгжил дэвшлийн хурдыг сааруулж буй үл тоомсорлох, хариуцлагаас зайлсхийх, бурууг бусдаас хайх зуршлаас эрс татгалзаж Хариуцлагатай Монгол залуу байхаа илэрхийлж байна. 
Аймгийн ирээдүй хойч үе болсон нийт оюутан залуус аа! Монголын залуу үе, хойч ирээдүй бид эх оронч, эрүүл, саруул, хариуцлагаа дээдлэн ухамсарлаж, боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болон төлөвшихийг эрмэлзэж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө иргэн бүрийн оролцоо нэн чухал гэдгийг ухамсарлан өөрөөсөө эхэлж бусдад үлгэр дууриал болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалан, гайхамшиг бүхний эхлэл болсон энгийн зүйлсийг эрхэмлэн мөрдөж хэвшил болгохын тулд МОНГОЛ ЗАЛУУ хүний хөгжлийн таван санаачлагыг өөрийн амьдрал ахуйдаа бодитойгоор хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна. Эвсэж ажиллая, эх сайхан нутгаа хөгжүүлье оюутан залуусаа! 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ОЮУТНЫ ХОЛБООНЫ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:56 Мэдээний төрөл , ,

4 comments for "Өмнөговь аймгийн АСОХ-ны анхдугаар чуулганаас нийт оюутан, залуучууддаа хандаж гаргасан УРИАЛГА"

  1. Bolildoo ta nar yu chadah yum bee

  2. www.chmdstudio.blogspot.com

  3. oroochee
    hej zaluusaa www.chmdstudio.blogspot.com

  4. www.chmdstudio.it.mn

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook