МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хамтарсан Засгийн газар элсэн цөлд хуралдлаа

Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд  хуралдлаа. Засаг хуралдсан Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх энэ газарт элсний нүүдэл маш эрчимтэйгээр явагдаж байгаа юм байна.

Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч байгаа огцом хувирал, байгалийн элдэв өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж байгаа говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ арга хэмжээний гол зорилго гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд тэмдэглэлээ.

Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсов. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт илүү хүчтэй ажиглагдаж, ноцтой үр дагавар учруулж байгааг тэрбээр тэмдэглээд сүүлийн дөчөөдхөн жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, цөлжих ган зудын давтагдал нэмэгдэх, усны нөөц биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч байгааг сайд илтгэлдээ онцоллоо.

Монгол нутагт ган, зуд, үер бороо цөлжилт зэрэг байгалийн гамшгийн давтагдал нэмэгдэж байгаа ажээ. Аадар бороо мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, нийгэм, эдийн засагт гамшиг учруулах тохиолдол сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгджээ. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байгаагаас хүн амын осол эндэгдэл мэдэгдэхүйц өсөн, ходоод гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 гаруйгаар нэмэгдсэн гэсэн мэдээлэл Ерөнхий сайдын үгэнд ч, Байгаль орчны сайдын илтгэлд ч дурдагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсч, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхийн дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа.


Хуралдааныг дүгнэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлсэн үгэндээ “Засгийн газрын орон нутагт, тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн хуралдаан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хамтарсан Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх болно.

Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн төр засгийн төдийгүй иргэн бүр, байгууллага бүрийн санаа зовох асуудал юм. Иймд ард иргэд өөрчлөгдөн хувьсч байгаа нөхцөлд зохицуулан өөрсдийн үйл ажиллагаа, амьдралын хэвшлээ өөрчлөх ёстой болж байна. Иргэд эрчим хүч, дулааны хэрэглээгээ үр ашигтай зохицуулах, хэмнэх өргөн бололцоотой гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:40 Мэдээний төрөл , , ,

1 comments for "Хамтарсан Засгийн газар элсэн цөлд хуралдлаа"

  1. Энэ хэд ёстой сайхан шоудаж байнаа????????? үсрээд 30 минут суугаа биз юу шийдэх юм бэ

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook