МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн дарга нар бүгд нүүрсний ченж болов

Өмнөговь аймгийн Тавантолгой ХК бол үе, үеийн төрд засаглаж байгаа нөхдүүдийн саалийн үнээ болсоор ирсэн юм. Аймгийн Засаг дарга Б.Бадраа засаг даргын албанд очсоноос хойш өөрийн найзын  компани болох “Дээдийн говь” ХК –иар дамжуулан нүүрсний бизнес хийгээд баячуудын эгнээнд шилжсэн нэгэн билээ. Гэтэл АН-аас томилогдсон хэлтсийн дарга нар, хотын дарга гээд АН-ын кадрууд Засаг ноёнтойгоо барьцаж “Говь-Алмааз” ХХК-г байгуулж нүүрсний квот нэхэн Засаг дарга Б.Бадраа, Ажнай Бат-Эрдэнийг шахаанд оруулж сандаргасан байна.
АН-ын кадрууд Засаг ноён, Ажнай  нарыг квот өгөхгүй бол огцруулна, сонгуульд эсрэг ажиллана хэмээн айлган байж саяхан их хэмжээний нүүрсний квотыг авч төрийн албан хаагчид нүүрсний ченж болжээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн дарга нар төрийн ажилдаа биш нүүрсний ченжийн ажилдаа ханцуй шамлан орж буй сурагтай.

О.Сүрэн
Эх сурвалж: www.medee.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:22 Мэдээний төрөл , ,

0 comments for "Өмнөговь аймгийн дарга нар бүгд нүүрсний ченж болов"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook