МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Компьютерийн вирусээр халдварласан анхны хүн

Их Британийн Рединг их сургуулийн эрдэмтэн Марк Гэссон компьютерийн вирусээр өвчилсөн анхны хүнээр тодорчээ. Компьютерт зориулагдан бичил хуурцганд бичигдсэн вирус амьд хүнд дамжин бэртээж буй тохиолдол дэлхий дээр анхных юм.Марк Гэссон компьютерийн бичил хуурцаг хүний биетэй холбогдож болох талаар таван жилийн турш судалгааны ажил эрхэлж буй агаад компьютерийн вирус хүнд халдварлахтай анх удаа тулгарч буйгаа онцолжээ. Марк туршилтын бичил хуурцгаа хоёр жилийн өмнөөс гарын алгандаа бэхлэн тогтоосон агаад гэрийнхээ үүдийг нээх, гар утсаа ашиглах, компьютер дээрээ ажиллах үедээ жирийн дэглэмд ашигладаг байж.
Саяхан түүний хамтрагчид нь ямар ч техникт аюул учруулж чаддаг вирусын талаар түүнд ярьжээ. Үүнийг нь бичил хуурцаг ч дамжуулж авах чадвартай гэнэ. Марк найзуудынхаа ярьсныг туршиж үзэхээр шийдэн, аюулт вирусыг компьютертээ нэвтрүүлжээ. Гэтэл хэдхэн минутын дараа вирус түүний гаран дахь бичил хуурцагт халдварласан байна. Маркийн ажилладаг их сургуулийн эрдэмтэд энэ талаар удаан хугацааны судалгаа явуулсны дүнд хүний биед нэвтрэхэд зориулагдсан компьютерийн ямар ч төхөөрөмж, энэ жил бий болсон шинэ вирусээр халдварлах аюултайг тогтоосон байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:52 Мэдээний төрөл

1 comments for "Компьютерийн вирусээр халдварласан анхны хүн"

  1. өөрийгөө ингэж зовоож яадаг байна аа Марк

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook