МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Тавантолгойг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо

Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтооолыг хэрэгжүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшний уурхай байгуулах, бүс нутгийн зах зээлд нүүрс нийлүүлэх, борлуулах нэгэн гол тоглогч болох зорилгоо хангахын тулд Тавантолгой ордыг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай болжээ.

 Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит компани олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

Одоогоор хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүүлэх талаар нэлээд ажил хийгдээд эхэлжээ. 

Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын үзэл санааг дэлгэрүүлж, нарийвчлан зохицуулсан тодорхой шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах шаардлагатай гэж Д.Зоригт сайд хэлэв.

 Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа энэ ажил нь  нэгдүгээрт нээлттэй ил тод байх, чадварлаг баг ажиллуулах, мөн монгол улс өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гэлээ.

Ингээд  бүтээн байгуулалтын томоохон ажлыг   эрчимжүүлэх үүргийг өгсөн байна.

Ж.Хишиг ShuuD.mn (2010-08-19)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:34 Мэдээний төрөл ,

0 comments for "Тавантолгойг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook