МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Зочин гийчин

Гэрт зочин ирж, айлд зочлоход сайхан амьдралыг бидэнд бэлэглэдэг энэ зочин гийчний ёсыг бид ойр ойрхон зохиож, улам баяр баясалтай болгоход анхаарч чадвал их баяр хөөрийг өөртөө авчирч чадна. Ялангуяа эцэг эх, ах дүү хамаатан саднуудтайгаа уулзаж учрахад элэг дэвтдэг. Элэг дэвтэх бол үгээр илэрхийлэх аргагүй сэтгэлийн сайхан мэдрэмж.

Тэгэхээр бид амьдралын сайхан мэдрэмжүүдийг их авах тусмаа аз жаргалаар бялхаж амьдарна. Бид ажлын өдрүүдэд ашиг орлого, цалин авах зүйлээ бүтээчихээд амралтын өдрүүддээ аль болох сайхан мэдрэмжүүдээ авахыг бодох хэрэгтэй. Гэр бүлийнхэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгөө сэтгэлээ жаргааж амарч хөгжих бол бидний сайхан амьдрал. Сэтгэл жаргаах уулзалтыг үе үе зохиох хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл хэн нэгнийг, хэсэг хүмүүсийг эсвэл хэдэн хүүхдүүдийг ч гэдэг юм уу гэртээ урих, найз нөхөд ах дүү хамаатан садан тань урихад идэвхтэй айлчлан оч. Айлчин гийчний ёсыг мэддэг хүн л жинхэнэ сэтгэл санааны ханамж авч чаддаг. Урьсан зочноо өлсгөхгүй, уйдаахгүй байхад анхаарах, өөрөө зочилсон бол заавал бэлэгтэй очих хэрээр өндөр таашаал авна.

Шалдан гуяа ганзагалж айлд очих бол хамгийн соёлгүй хэрэг. Хэрэв танд юу ч байхгүй бол гэртээ байж байсан нь дээр. Тэгээд ч өгөх юмгүй хүн гэж байдаггүй. Цэцэг, шоколад авах мөнгөгүй байж болно. Сэтгэл гаргавал танайд боорцог хайрах жаахан тос, гурил, таны хармаанд хүүхдэд нь өгөх модтой чихэрний 100 төгрөг ч байж л байгаа. Гэтэл миний хийсэн хар боорцогоор энэ хүмүүс яахав, эдний хүүхэд энэ хямддхан гурилан боов идэх ч үгүй байх гэж боддог.

Бэлэг л бол бэлэг. Хичнээн хангалуун амьдралтай хүн ч бэлгийг муухай хямдхан гэдэггүй. Сэтгэлийн сайхныг нь үнэлж их ч бай, бага ч бай бэлэг гэдэг утгаар нь хүлээж авдаг. Ялангуяа хүүхэд бол үнэ чанарыг биш зөвхөн бэлэг гэдгээр нь таашаадаг. Та ч гэсэн хүнд бага ч гэсэн юм өгсөндөө хөөрдөг. Ингэж бид өөрөө өөртөө баяр хөөрлийг дуудаж авчирдаг. Мэдээж сэтгэлээ гаргасан хүнийг сайхан дайлахыг л хичээнэ. Таныг уриагүй байсан ч та жаахан хүүхэдтэй айлаар орох бол ганцхан чихэр ч гэсэн барьж ороод өөрийнхөө сэтгэлийг өргөж яваарай. Таны сэтгэл санааны өөдрөг байдал тэр өдрийн хөдөлмөрийн бүтээмжид бас нөлөөлдөг юм. Тэгээд ч өдөр бүр баярлаж талархсан хүний царайг харах бас л жаргал.

/Гэр бүл хөгжил төвөөс танд зөвлөж байна/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:33 Мэдээний төрөл

0 comments for "Зочин гийчин"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook