МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Залуучуудын уулзалт урлаг, спорт, оюуны их наадам болон өргөжлөө

>
   Өмнөговь аймгийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Оюутан залуучуудын урлаг спортын III их наадам дөрвөн өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус наадам нь “Боломж” сэдэвт уран илтгэлийн уралдаан, шатар, даам, теннис, сагс, волейбол, урлаг гэсэн зургаан төрлөөр 30 гаруй их дээд сургуулийн төрөл бүрийн мэргэжлийн 15 багийн 304 оюутан өөрсдийн сурсан эрдэм мэдлэг, авъяас чадвар, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөж бэлтгэл, зохион байгуулалт сайтай оролцлоо. 
   Гуравдугаар их наадмын нээлтийн ажиллагаа хурц арслан Дэмүүлийн хөшөөнөөс Т.Борын талбайд оюутнууд жагсаалаар алхан ирж тойргоор зогсож, багуудын ахлагч нар илтгэл өгч, Цагдаагийн академийн 3 дугаар курсын оюутан Н.Нарангарав, СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийн 3 дугаар курсын оюутан Ц.Отгон-Өлзий, МУИС-ийн 1-р курсын оюутан Э.Алгирмаа нарын тэргүүний оюутнууд хүндэтгэлийн тугийг мандуулан төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. Их наадамд Баяндалай, Булган, Гурвантэс, Манлай, Мандал-Овоо, Номгон, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5-р хорооны болон аймгийн АСОХ-ны нийт 15 баг оролцжээ. 
   Урлаг, спортын их наадамд оролцсон 15 багаас нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Даланзадгад сумын Т.Дэлгэрдалай ахлагчтай АСОХ-ны баг шалгарч шилжин явах цомыг 3 жил дараалан авч үүрд хадгалахаар болжээ. Харин хоёрдугаар байрыг Даланзадгад сумын Н.Мөнхбаяр ахлагчтай АСОХ-ны баг, гуравдугаар байрыг Булган сумын Г.Баярчимэг ахлагчтай АСОХ шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Урлагийн шилдэг оюутнаар Даланзадгад сумын АСОХ-ны бүжигчин ХААИС-ийн оюутан Б.Долгормаа, Булган сумын АСОХ-ны дуучин СУИС-ийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, Спортын шилдэг тамирчнаар Даланзадгад сумын АСОХ-ны тамирчин ШУТИС-ийн оюутан Г.Отгонтуяа, Манлай сумын АСОХ-ны тамирчин Орхон ИС-ийн оюутан Л.Нямсүрэн нар тус тус шалгарч бусдыгаа манлайлж чадлаа. Тус үйл ажиллагааны үеэр 20 оюутан МАСОХ-ны дээд шагнал “Эрдмийн Од” алтан медалиар энгэрээ мялаалгаж баяр дээр баяр нэмсэн юм. 
   Мөн энэхүү арга хэмжээнд МАСОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаагаар ахлуулсан МАСОХ-ны УЗГишүүн н.Мөнхчулуун, МАСОХ-ны УЗГишүүн н.Гантулга нар хүрэлцэн ирж өмнийн говийн оюутан залуучуудтайгаа уулзаж тэдний санал бодол, хүсэл эрмэлзлийг судлан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж салбар холбоогоо байгуулж тэргүүнээр нь Б.Амаржаргалыг 100 хувийн саналаар сонгов. Монголын залуу үе, хойч ирээдүй болсон оюутнууд маань эх оронч, эрүүл, саруул, хариуцлагатай, боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болон төлөвшихийг эрмэлзэж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө иргэн бүрийн оролцоо нэн чухал гэдгийг ухамсарлан өөрөөсөө эхэлж бусдад үлгэр дууриал байхын төлөө хамтдаа хичээн зүтгэхээ уриалж байлаа. 
   АСОХ-ны гуравдугаар их наадмын хаалтын ажиллагааг МУСТА н.Цэрэнчунт, МУСТА н.Отгонгэрэл, дуучин н.Наара, н.Төмөр-Очир, н.Мөнхбаяр нар зохион байгуулсан. Үдшийн цэнгүүн аймгийн төв талбайд болж оюутан залуучууд, Даланзадгадчууд нэгэн сайхан оройг дуу хуурын аялгуунд оюутан насаа дурсан, дуулж бүжиглэн хамтдаа өнгөрөөлөө. МАСОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа Өмнөговь аймгийн оюутны наадмын үйл ажиллагааг сайн зохион байгуулалттай хүнд хүрсэн үйл ажиллагаа боллоо хэмээн сайшааж байв.
Ж.Сайнжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:00 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Залуучуудын уулзалт урлаг, спорт, оюуны их наадам болон өргөжлөө"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook