МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Түрүү мэргэний багш нь түүний аав


   Шагайн уухай хур дууддаг гэдэг. Хэн ч билээ дээ таньдаг нэгэн надад улс эх орноо хамгаалах, төрөө төвхнүүлэхэд шагайн спорт их үүрэг гүйцэтгэсэн хэмээн ярьж байсан санагдана. Ямартаа ч хувь хүнээс харааны өндөр мэдрэмж шаарддаг уг спорт баяр наадмын нэгэн төрөл болсоор багагүй хугацааг ардаа орхижээ. Сүүлийн жилүүдэд шагайн спортоор хичээллэгсэдийн нас улам залуужсаар. Ардын хувьсгал ялсны 89, Аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд зургаан багийн 50 гаруй харваач оролцож багийн харваанд Б.Энхбаяр ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баг магнайлж, н.Нэргүйбаатар ахлагчтай Ханхонгор сумын баг удаалж, Р.Алтанхуяг ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баг гуравт шалгарлаа. 
   Цуваа харваанд Ханхонгор сумын М.Болор-Эрдэнэ түрүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харваач Б.Ишгэн, Ханхонгор сумын Б.Галбадрах нар удаалсан юм. Энэ жилийн шагайн харваанд оролцсон харваачдын хамгийн өндөр настай нь 80 настай н.Долгор гуай байсан бол хамгийн залуу нь 15 настай н.Дэмүүл хүү байлаа. 
Ингээд уншигч олондоо Цуваа харвааны тэргүүн байрын шагналт М.Болор-Эрдэнэтэй шагналаа гардсаны дараа ярилцсанаа хүргэж байна
- Баяр наадамдаа түрүүлсэнд баяр хүргэе
- Баярлалаа 
- Хэд дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна вэ? 
- Дөрөвдүгээр ангиасаа хойш хичээллэсэн. Одоо тав дахь жилдээ шагай харваж байна даа. 
- Хэдэн жилийн өмнө нь хамгийн залуу харваач гэж яригдаад байсан байхаа? 
- Тийм. /инээв/ 
- Багш нь хэн бэ? 
- Манай багш миний аав н.Мөнхбаяр. Аавынхаа заасан бүхнийг сураад өөрийнхөө авъяасыг нээгээд явж байна. 
- Цаашдын зорилго? 
- Улсын аваргад амжилт гаргахыг л хичээнэ дээ. 
- Ханхонгор сумын Д.Басхүү мэргэний нутгийн хүү байна. Цаашдаа нутгийнхаа нэрийг дуурсгасан сайн харваач болохын ерөөл өргөе.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:53 Мэдээний төрөл , ,

0 comments for "Түрүү мэргэний багш нь түүний аав"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook