МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хаан банкны ивээн тэтгэлгээр “Харанга” хамтлаг Өмнөговь аймагт

   Монгол орны өнцөг булан бүрт харилцагчтай Хаан банкны шинэхэн захирал Саймон Моррис Өмнөговь аймагт ирж Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын ажилтай танилцахын зэрэгцээ говь нутгийн ард түмэнд Харанга хамтлагийн уран бүтээлчдийг уулзуулахаар урьж ирүүлсэн байна. Хаан банкны ивээн тэтгэлгээр ирсэн Харанга хамтлагийнхан говьчуудад талархлын аялан тоглолтоо сонирхуулж, төв талбайд нэгэн үдшийг хамтдаа дуулж бүжиглэж өнгөрүүллээ. 
   Тус тоглолтын үеэр Хаан банкны захирал Саймон Моррис, Өмнөговь дахь Хаан банкны салбарын захирал А.Идэрцог нар иргэдтэй мэндчилж зургаан хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг ивээн тэтгэхээр болсноо дуулгаад батламжийг гардуулж баяр хүргэв. Үүнд Г.Хаш-Эрдэнэ, Т.Түвшинчимэг, Т.Баттогтох, С.Шинэсар, Г.Энхтөр, н.Түвшинбаяр нарын хүүхдүүд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрөө даалгахаар болсон байна. Даланзадгадчууд Харанга хамтлагийн тоглолтыг үзэхээр төв талбайд гишгэх зайгүй дүүрсэн байлаа. 
   Урд урдны шоу тоглолтуудаас олон хүн цугларсан нь говьчуудын хүсэл мөрөөдлийг ойлгон Хаан банкныхан хүсэн хүлээсэн Харанга хамтлагийг нь урьж ирүүлжээ. 

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:08 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Хаан банкны ивээн тэтгэлгээр “Харанга” хамтлаг Өмнөговь аймагт"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook