МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Настны наадам

   Гурвантэс сумын Тост багийн өндөр настны наадам саяхан болж 65 азай буурал хүрэлцэн ирж нутаг усныхнаараар сайхан наадлаа. Аав, ээж, эмээ, өвөөгөө баярлуулахаар 300 гаруй наадамчин олон хуран цугласан наадмын ногоон дэвжээнээ уяачид нь уясан хүлгээрээ бахархаж, унаач хүүхдүүд нь гийнгоо татан цуурайтуулж, хүчит бөхчүүд нь бяр чадлаа гайхуулан наадаж ирэх жилийн настны наадам хүртэл нутаг усныхнаараа ярих юмтай, түүхийн хуудсыг эргүүлж байгаа нь энэ ээ. 
   Настны наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт аймгийн начин Г.Цэрэнтогтох, сумын заан Ө.Мөнхжаргал, сумын начин Г.Алтанхуяг, сумын заан С.Мөнх-Эрдэнэ нар үлдэж аймгийн начин Г.Цэрэнтогтох түрүүлж, сумын заан Ө.Мөнхжаргал үзүүрлэв. Өсвөр насны 16 бөх барилдаж Д.Бат-Эрдэнэ түрүүлж, Ц.Давааням үзүүрлэлээ. 
   Хурдан морьдын уралдаанд нийт 114 хурдан хүлэг хурдалснаас азарганы уралдаанд Баясах багийн сумын алдарч уяач С.Энх-Одын халтар азарга, их насны морьдын уралдаанд сумын алдарт уяач Х.Мянганбаярын зээрд морь, соёолон насны морьдын уралдаанд Н.Гантулгын хар соёолон, хязаалан насны морьдын уралдаанд Э.Золбаярын хүрэн хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд С.Энх-Одын хондон шүдлэн, дааганы уралдаанд Н.Давгасүрэнгийн зээрд даага хурдлан тус тус түрүүлж хондлой юугаа мялаалган цоллуулж, торгон жолоо өргүүллээ. Шагайн харваанд нийт 9 хүн оролцож цуваа харваагаар харваснаас Ш.Галаахүү түрүүлж бусдыгаа манлайлсан. 
   Наадмын шагайн харвааг Гурвантэс суман дахь ХААН банкны салбар ивээн тэтгэв. Настан буурлууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг энэхүү наадмаар аймгийн хошой аварга сайн малчин, улсын тэргүүний анчин С.Од, аймгийн хошой аварга сайн малчин О.Амар, улсын тэргүүний анчин Н.Дулам нарын алдрыг тэмдэглэж багийн Засаг дарга хүндэт өргөмжлөл дурсамжийн зүйл гардуулан урт наслахын ерөөл өргөхөд наадамчин олон баяр хүргэж байлаа. 
   Мөн энэ үеэр Ж.Хишигчулуун,Ц.Түмэнбаяр, Л.Баттулга, Д.Батчулуун нарын малчдыг Тост багийн сайн малчнаар тодруулан хүндэт өргөмжлөл сайн малчны цол тэмдэг гардуулан шагнав. Ийнхүү настны наадам алиа, наргиа яриа хөөрөөтэй, ая дуутай, элбэг дэлбэг өнөр өтгөн сайхан болж өндөрлөлөө. 

Ж.Сайнжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:15 Мэдээний төрөл , ,

3 comments for "Настны наадам"

  1. bi bol sumiinzaan narangiin huu baina bi ene naadamd ochj chadagvi dugaraa huu baigaagui buhin tailbar mori buhin col muu baisan n medeej 2011/01/ 13 nd hotiin honhort baigaa yum shig haragdhimdaa

  2. Нутгийн наадмаараа нутагтаа очиж наадаж байгаарай

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook