МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Гашуун сухайтын заставын ахлагч өөрийгөө бууджээ

Өмнөговь аймгийн Гашуун сухайтын заставт өнгөрсөн баасан гаригт буун дуу гарч ахлагч Б.Баярбат амиа хоролжээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь эхнэртэйгээ муудалцсанаас болж амиа хоролсон гэнэ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж
амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөө байв уу гэдгийг тогтоох аж. Мөн шалгалтын явцад талийгаачийн тархинд АКМ хоёр сум зоогдсон байжээ. Тиймээс цогцост хийсэн задлан шинжилгээгээр буугаа автомат дээр нь тавьж байгаад буудсан гэсэн урьдчилсан дvгнэлт гаргаад байна. Энэ хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Гэр бvлийн ахуйн зөрчлөөс болж амиа хорлосон болох нь тогтоогдсон. Ажлаа тараад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаж улмаар зодсон гэсэн. Vvний дараа өөрийгөө буудсан гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Энэ харамсалтай хэрэг оройн цагаар гарсан байна. Хэргийн газар дээр ажлын хэсэг шалгаж байгаа” гэв.

Б.Өлзийдэлгэр ShuuD.mn (2010-08-03)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:28 Мэдээний төрөл , ,

0 comments for "Гашуун сухайтын заставын ахлагч өөрийгөө бууджээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook