МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

А.Сайнбаяр "Аялгуут говь нутаг минь" - шинэ дуу

Үг:В.Өсөхбаяр                                                                                     Ая: Н.Баасандорж 

СТА, МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, 
ДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр 

АЯЛГУУТ ГОВЬ НУТАГ МИНЬ 
Хараа алдам хөхрөн униартаад 
Ханагар уулс нь сэтгэл бахдам аа 
Мөнх ногоон арц нь хээлээд 
Гурвансайханы сүрлэг оргил оо 
          Ингэн буйлаа нь хуурын татлагатай 
          Илбийн зэрэглээ нь нуурын долгиотой 
          Азийн тэнгэрт хийморь өөдөө 
          Алтанхан говь минь Mонголын бахархал аа 
Аргаль, янгир нь хадандаа дүүлээд 
Хулан зээр нь сүрэглэн давхина аа 
Ганган улаан тэмээд нь хүрэнтээд 
Галбын говьдоо чимэг нэмнэ ээ 
          Ингэн буйлаа нь хуурын татлагатай 
          Илбийн зэрэглээ нь нуурын долгиотой 
          Өнөд орших нутгийн минь тэнгэр дор 
          Өвгөдөөс өвөлсөн газар шороо минь эрдэнэ ээ 
Зүмбэрлэх манхан элс нь үелзээд 
Загийн шугуй нь ногоорон шуугина аа 
Баян бүрдүүд нь мэлтрэн тунараад 
Байгалийн чамин үзэмж нэмнэ ээ 
          Ингэн буйлаа нь хуурын татлагатай 
          Илбийн зэрэглээ нь нуурын долгиотой 
          Азийн тэнгэрт хийморь нь өөдөө 
          Алтанхан говь минь Mонголын бахархал аа 
Ирмүүн хөдөлмөрийн бүтээл оргилсон 
Ихэр ордууд нь эрдэнэсийн баялагтай 
Идэр залуус нь оюунлаг үйлсээрээ 
Ирээдүйн хөгжлийг говиосоо эхэлнэ ээ 
          Ингэн буйлаа нь хуурын татлагатай 
          Илбийн зэрэглээ нь нуурын долгиотой 
          Өнөд орших нутгийн минь тэнгэр дор 
          Өвгөдөөс өвлөсөн газар шороо минь эрдэнэ ээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:43 Мэдээний төрөл ,

0 comments for "А.Сайнбаяр "Аялгуут говь нутаг минь" - шинэ дуу"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook