МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Нэг мал тутамд 5кг өвс, 0.2кг гар тэжээл бэлтгэх даалгавар өгчээ

   Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Ханхонгор, Баяндалай сумдын ихэнх нутгаар угтамж чийггүй, хур бороо ороогүй гантай байна. Бусад сумдын нутгаар багавтар ногоотой байсан ч долоон сард гэнэт их халж гарсан ногоо нь хатаж гандаад байна. Иймд өнгөрсөн жилийн цаг уурын бэрхшээл дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Зуднаас үлдсэн малаа хохирол багатай авч үлдэхийг малчид, орон нутгийн удирдлагууд одооноос анхаарч хадлан тэжээл бэлтгэж нөөцлөх хэрэгтэй. Саяхан аймгийн засаг даргын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаварыг бүх сумдад хүргүүлжээ. 
   Уг албан даалгаварт хонин толгойд шилжүүлсэн нэг мал тутамд 5кг өвс, 0.2кг гар тэжээл бэлтгэхийг малчин өрх бүрт, мал хамгаалах сангийн хөрөнгийг төвлөрүүлж 50тн өвс, 50тн тэжээлийн нөөц бүрдүүлэхийг сум бүрт үүрэг болгожээ. ХХААЖДҮГ-ын Малын үржлийн албаны дарга Ж.Гиваамаагаас хичнээн малчин өрх отор нүүдэл хийж байгаа талаар тодруулахад аймгийн нийт нутгийн 60 хувь дунд, 13 хувь нь гандуу, 27 хувь нь гантай байгаагийн улмаас малчин өрхүүд орон нутагтаа отор нүүдэл хийж байна. Ноён сумын 114 өрхийн 33.3 мянган мал, Баяндалай сумын 40 өрхийн 13.7 мянган мал, Сэврэй сумын 20 өрхийн 8.1 мянган мал өөрийн аймгийн сумдад, мөн Сэврэй сумын 3 малчин өрх Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт оторлож явна. 
   Мөн Цогт-Овоо сумын 10 гаруй малчин өрх өнгөрсөн жил Дундговь, Говьсүмэр аймгийн нутагт отроор нүүсэн байсан энэ жил нутагтаа эргэж ирж байгаад замын дундаас буцаж нүүсэн гэж мэдээлсэн юм. Гантай байгаа баруун гурван сумын засаг дарга нар нэгдсэн журмаар хангайн аймгуудаас хадлан тэжээлийн гэрээ хийхээр явжээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:06 Мэдээний төрөл ,

1 comments for "Нэг мал тутамд 5кг өвс, 0.2кг гар тэжээл бэлтгэх даалгавар өгчээ"

  1. Туршилт

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook