МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Говьчууд сураар улсад нэрээ дуурсгасаар байна

   Дэлхийд гайхагдаж хур хурайлсан монгол наадам манай аймагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Ардын хувьсгал ялсны 89, Аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмын сурын харваанд нийт 29 харваач оролцсоноос насанд хүрэгчид 40 сум, өсвөр насныхан 32 сум тавьсан байна. Насанд хүрэгчдээс эрэгтэй төрөлд Э.Хүрэл-Эрдэнэ түрүүлж, Х.Шижирболд, Ж.Элбэгсайхан нар удааллаа. Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд Ханхонгор сумын харъяат О.Чинзүрх аймгийнхаа баяр наадамд хоёр дахь жилдээ түрүүлж, Д.Сайнбаяр, О.Отгонцэцэг нар удаалсан юм. Өсвөр насны эрэгтэй төрөлд С.Билгүүн түрүүлж, Б.Лхацэрэн, Ч.Мөнхболд нар удаалсан. Эмэгтэй төрөлд О.Мягмар түрүүлж П.Энх-Эрдэнэ, Д.Усника нар хоёр, гуравдугаар байрын эзэд болсон. Насан хүрэгчдийн эрэгтэй төрөлд түрүүлсэн Э.Хүрэл-Эрдэнэ 2009 оны өсөх идэр мэргэн, манлай харваач, улсын оны шилдэн хүүхдээр тодорч байсан юм. Энэ жил анх удаа насанд хүрэгчдийн төрөлд хүч сорьж хэр чансаатай харваач болохоо харууллаа. 
   Сурын спортоор манай аймаг улсд дээгүүрт ордог. Энэ жилийн улсын баяр наадамд өсвөр насанд таван хүүхэд явснаас өсөх идэр мэргэн О.Сүхболд түрүүлж, н.Сүрэнжаргал, Б.Мөнхшүр нар дөрөв, тавдугаар байрт шалгарч, насанд хүрэгчдээс Монгол улсын гоц мэргэн Ж.Баттөмөр тав, спортын мастер, аймгийн аварга С.Отгончимэг дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтаар улсынхаа баяр наадамд оролцсон байна. Харваач С.Отгончимэг нь улсын мэргэн С.Баярмаагийн дүү бөгөөд баяр наадмын өмнөхөн улын аварга шалгаруулах харваанаас мөнгөн медаль хүртсэн юм. Сурын спортыг хөгжүүлэхэд Таван толгой транс компани нилээн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд манай аймгийн харваачид тус компаниар овоглодог. 
   Түүхийн хуудсанд Монгол түмэн нум сум агсаж нутаг усаа хамгаалж явсан нь ийнхүү спортын нэгэн төрөл болж говьчууд эл спортод хүч сорьсоор байна. 
Уншигч олондоо аймгийнхаа баяр наадамд хоёр дахь жилдээ түрүүлж буй О.Чинзүрхтэй ярилцсанаа хүргэж байна.
-Баяр наадамдаа түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу? 
-Баяртай байна. Аймгийнхаа наадамд өнгөрсөн жил бас түрүүлж байсан. 
-Хэдийнээс эхэлж сур харваж эхлэв?
-Энэ спортоор хичээллээд таван жил болж байна. 
-Анх энэ спортод хөл тавих болсон түүхээсээ хуваалцаач? 
-Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харвааг хөгжүүлэх зорилгоор албан газруудын дунд сонирхогчдын харваа тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд орсноос хойш сурын спортоор хичээллэж байна. 
-Танай удамд энэ спортоор хичээллэдэг хүн байдаг уу? 
-Байхгүй. Би анхных нь.
-Багшийгаа танилцуулаач? 
-Миний багш Монгол улсын спортын мастер Цэцэгмаа гэж хүн бий. 
-Цаашдаа Ханхонгор нутгийнхаа нэрийг Монгол улсынхаа төрийн их баяр наадамд дуурсгасан мэргэн болохыг ерөөе. 


Ж.САЙНЖАРГАЛ
Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:01 Мэдээний төрөл , , , ,

0 comments for "Говьчууд сураар улсад нэрээ дуурсгасаар байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook