МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Орон нутгийн иргэдийг сургах сургалт эхэллээ

Оюу толгой ХХК нь Монгол улсын засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд "Орон нутгийн иргэдийг сургаж дадлагажуулан ажлын байраар хангана" хэмээн заасан заалтын дагуу орон нутгийн иргэдийг уул уурхайн хүнд машин механизмын мэргэжлээр болон засварын чиглэлээр сургах сонгон шалгаруулалт хийснийг өмнө нь бид мэдээлсэн. Эрдэнэт хот дахь Технологийн Сургуулийн МСҮТөвд уул уурхайн мэргэжлээр суралцахын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд англи хэл, компьютерын сургалт төлөвлөсний дагуу 7 сарын 19-нд Өмнөговь аймгийн МСҮТөв дээр эхэллээ. Хүнд машин механизмын засвар үйлчилгээ мэргэжлээр бүртгүүлсэн иргэдээс бичгийн шалгалт болон ярилцлага авч Өмнөговь аймгийн 9 сумын 32 хүнийг элсүүлсэн бөгөөд хичээл Улаанбаатар хотын Мон-кор мэргэжил сургалтын коллежид 8 сарын 16-нд эхлэх юм. Суралцахаар шалгарсан иргэд 8 сарын 13-нд Улаанбаатар хотод ирж дотуур байранд байрлана.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:11 Мэдээний төрөл ,

0 comments for "Орон нутгийн иргэдийг сургах сургалт эхэллээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook