МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Бөхийн барилдаанд “найраа” оров уу?

   Монголчууд эрчүүдээ тэр дундаа бөхчүүдээ хүндлэн дээдэлдэг. Бөхчүүд эрт үеэс оюун ухаанаа уралдуулж, уран мэхийг угсруулан барилдаж үнэнхүү хүч чадлаараа өрсөлдөж олон түмнээ баясгаж ирсэн уламжлалтай. Түүнийг дагаж ирсэн бөх хүний ёс жудаг гэж сайхан өв соёл бий. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү ёс жудаг үгүй болж бөхчүүд маань Монгол түмнээ хууран мэхлэн хэлэлцэж тохиролцон хэдэн бор төгрөгөөр хэргэм цолыг наймаалцах болсныг улсын хэвлэл мэдээллээр ярьсаар багагүй хугацаа өнгөрч байна. 
   Улсын хэмжээний барилдаанд нууцаар үйлдэгддэг “хэрэг” энүүхэн хаяанд ирчихсэн байгаа юм биш биз. Өмнөговь аймгийн 79 жилийн ойн баяр наадмын барилдааны үзүүр, түрүүнд үлдэх бөхчүүдийн нэрс наадмын урд өдөр тодорчихсон байсан нь хачирхалтай. Бөхийн барилдааныг шимтэн үзэх сонирхолдоо хөтлөгдөн бөхийн асарт ороход үзүүр түрүүний бөхчүүдийн нэрс аль хэдийн тодорчихсон амнаас ам дамжиж буй нь чих дэлсэв. Үзүүр түрүүний хоёр бөх барилдахаар дэвэхэд хүмүүс урам муутайхан “С.Идэрсүрэн одоо худлаа унана, харж байгаарай” гэцгээж байлаа. 
   Үнэхээр хүмүүсийн ярьсан ёсоор болов. Наадам сайхан болов уу гэхэд зарим нэг хүмүүс бөхийн барилдаан “найраатай” болсныг эс тооцвол сайхан наадам боллоо гэж байсан. Хэдийгээр үзүүр түрүүний бөхчүүдийн “найраа”-г хэзээ, яаж, хэрхэн болсныг нүдээрээ хараагүй ч иргэдийн дунд “найраа” орсон гэх яриа амнаас ам дамжсаар байна.

Ж.САЙНЖАРГАЛ
Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 22:54 Мэдээний төрөл ,

0 comments for "Бөхийн барилдаанд “найраа” оров уу?"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook