МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Тавантолгойн ордыг ашиглах тогтоолд чухал асуудал багтсан гэж ЭЗБХ үзэв

Хаврын ээлжит чуулганаар батлагдсан  Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоол  батлагдсан.

Тавантолгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчит охин компани байгуулж ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх ёстой гэж үзсэн.

Мөн түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор компаниар олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх шаардлагатай гэжээ.

Тавантолгойн  төрийн өмчит компанийн хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын нийт иргэдэд  адил тэнцүү хувь хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.

Мөн 10 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр, адил тэнцүү хувь хэмжээгээр арилжаалахаар болжээ.

 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох ёстой гэсэн байна. 

“Эрдэнэс-МГЛ” төрийн өмчит компанийг Үндсэн хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг УИХ-д танилцуулахаар болсон.

 Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт зэрэг нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад дотоодын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр шалгаруулж,  хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2010 оны намрын чуулганд багтаан УИХ-д хэлэлцүүлэх зэрэг томоохон асуудлыг багтаасан чухал шийдвэр болсон гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үзжээ.

Ж.Батхишиг 
ShuuD.mn (2010-07-19)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:14 Мэдээний төрөл ,

0 comments for "Тавантолгойн ордыг ашиглах тогтоолд чухал асуудал багтсан гэж ЭЗБХ үзэв"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook