МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Аймгийн алдарт уяач Х.Түмэнбаяр: Хурдан морины хүүхэд байлаа

- Сайхан наадаж байна уу? 
- Сайхан наадаж байна. Наадам сайхан болж байна. Энэ жилийн наадамд 2 түрүү, 4 айраг авлаа. Аймгийн алдарт уяач гэдэг эрхэм цол хүртлээ.
- Анх хэрхэн морь уяж эхлэв?
- Цогтцэций сумын Бэлх бригадад бага насаа өнгөрөөж айлын хурдны морь унадаг байлаа. Энэ үеэс л морь хэмээх энэ хийморилог золбоотой амьтныг хайрлаж ирсэн.
- Энэ жил гадны угшилын адуу оруулж ирсэн гэсэн. Аль нутгийн адуу авчрав? 
- Миний адууны ихэнх нь Дундговь, Дорнод, Дорноговь мөн Увсын Баруун туруунаас адуу байгаа. Энэ жил адууныхаа удам угсааг сайжруулахын тулд цэвэр үүлдрийн азарга авч ирсэн. Цаашид аймгийнхаа морьдын цусыг сайжруулах угсааг сайжруулах талаар анхаарч ажилллана.
- Та энэ их ажлын хажуугаар байнга морь гээд байх зав бага байдаг байх. Уяачийнхаа тухай яриач?
- Тийм шүү. Ажил ихтэй учраас өөрөө уяад явж чадахгүй нь ойлгомжтой. Уяач маань Дундговь аймгийн алдарт уяач Анхаа гээд сайн залуу байгаа. Жилийн өмнө миний хул даагыг уяж бид хоёр ах дүү бололцсон юм. Энэ хүн морь уяах гол ажлыг нугалдаг даа.
- Таны удамд уяач хүн бий юу? 
- Байлгүй яахав. Манай аав ээж Цогтцэций сумын Шанхын хурд хэмээх сайхан газар төрж өссөн уяач удамтай айлын хүүхдүүд.
- Энэ жилийн наадмыг дүгнэж хэлвэл?
- Зохион байгуулалт сайтай осол эндэлгүй сайхан болж өндөрлөлөө.
- Танд их амжилт хүсье. Улсынхаа наадамд аймгийнхаа нэрийг гаргасан сайн уяач болоорой. 
- За баярлалаа.

Ж.САЙНЖАРГАЛ
Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:51 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Аймгийн алдарт уяач Х.Түмэнбаяр: Хурдан морины хүүхэд байлаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook