МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өдрийн тэмдэглэл хөтлөх

Бид бүхэн ажлын хэт их ачаалалтай үедээ төлөвлөж хийх гэж байсан ажлаа мартаж орхидог шүү дээ. Харин та дотроо бодож, хэрэгжүүлэх гэж төлөвлөж буй ажлынхаа талаар өдрийн тэмдэглэл залхууралгүй хөтөлж чадах юм бол энэ нь таны ажлыг хөнгөвчилж өгөх болно. Гэхдээ өдрийн тэмдэглэл хөтлөхдөө:

• Юуны өмнө өөрт аваад явахад эвтэйхэн, хуанлитай тэмдэглэлийн дэвтэр худалдаж авах.

• Хийх ажлуудаа өглөө ажилдаа явахаасаа өмнө эсвэл орой ажлаасаа ирээд алжаал ядаргаагаа тайлж хэсэг амарсныхаа дараа бичих.

• Аль болох эмх цэгц, эрэмбэ дараалалтай хөтлөх хэрэгтэй.

• Ажил хэргийн уулзалт, хувийн ажил, найз нөхдийн болзоо зэргээ тус тусад нь өөр өөр хуудсанд тэмдэглэж бичих хэрэгтэй.

• Чухал ажлаа хамгийн түрүүнд жагсаалтын эхэнд бичнэ.

• Хийж дуусгасан ажлынхаа ард тэмдэг тавьж бусад хийж амжуулаагүй байгаа ажлаасаа ялгаж өгөх хэрэгтэй.

• Тэмдэглэл хөтөлсөн дэвтрээ байнга өөртөө авч явж байх.

Харин тэмдэглэл хөтөлснөөр:
- Ажлаа төлөвлөж сурах,
- Мартахаас сэргийлэх,
- Төлөвлөсөн ажлынхаа биелэлтийг харах,
- Амьдралаа өөрчлөх бас нэгэн шинэ хуудсыг нээх,
- Ажилд тань мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:30 Мэдээний төрөл

0 comments for "Өдрийн тэмдэглэл хөтлөх"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook