МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Элсэлтийн ерөнхий шалгалтанд хяналт тавьж ажиллалаа.
Өмнөговь аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийг 583 суралцагч төгссөн ба Ерөнхий шалгалт /ЕШ/-нд бүрэн дунд боловсрол эзэмшигч нийт 635 иргэн бүртгүүлж, давхардсан тоогоор 101 танхимд 2884 шалгуулагч хамрагдаж, ирвэл зохихоос 123 шалгуулагч оролцоогүй байна.
ЕШ-ыг Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/-ийн төлөөлөгч, аймгийн БСГ, нэгдүгээр сургуулийн захиргаа хамтран сайн зохион байгуулж, шалгалтын сэдвийн битүүмжлэл хамгаалалтыг аймгийн Тагнуулын газар, Цагдаагийн хэлтэс хариуцан ажилласан, мөн орон нутгийн “Алтанговь” телевизээр ЕШ-ын эхлэх үйл явц болон шалгуулагчдад зориулсан анхааруулга мэдээлэл хүргэж байсан зэрэг ололттой тал байлаа.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал:
ЕШ-ын эхний хугацаанд шалгуулагчид цаг баримтлаагүйгээс шалгалтаас хоцрох, шаардлагатай баримт бичгээ орхиж ирэх, илүү эд зүйл /гар утас/, материал авч ирэх зэрэг зөрчил гаргаж байсан нь шалгалтын сүүлийн өдрүүдэд багассан.
Элсэлтийн ЕШ-ын бүртгэлийг хийхдээ анги удирдсан багш нар суралцагчийн үндсэн бичиг баримтыг бодитойгоор харж бүртгэлд тусгаагүйгээс шалгуулагчийн бүртгэлийн хуудас, шар хуудаст иргэний регистр зөрүүтэй бичигдэж ирсэн.
Хянагч багш материалын битүүмжлэлд наах стикерийг гэмтээсэн.
Битүүмжлэгдэж ирсэн материалд лац дутуу, шалгалтын даалгавар солигдсон, дутуу хийгдсэн, хариултын хуудасгүй, илүү тест ирсэн, БҮТ-өөс ирүүлсэн шалгалтын сэдвийн хайрцгийн код 1 өдрөөр зөрсөн байв.
Авсан арга хэмжээ:
ЕШ-ын материалын хадгалуулах, зөөх, задлах бүрт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бүрэн байлгаж, тэмдэглэл хөтлөв.
ЕШ-ын эхлэх, дуусах үед орон нутгийн телевизүүдээр мэдээлэл хүргэж байлаа.
Шалгуулагч иргэд болон багийн гишүүд, хянагч багш нарт зөвлөгөө заавар өгч, шалгалтын явцын талаар тэмдэглэл хөтлүүлж авав.
Шалгалтын дүнгийн талаар багийн гишүүдийн хуралдаан хийж, дүгнэлт хийж, цаашид зохион байгуулах ажил, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
 
http://www.inspection.gov.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:39 Мэдээний төрөл ,

0 comments for "Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна."

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook