МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая” Өмнөговь аймгийн Оюутны чуулга-уулзалт болов

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан “Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая” уриан дор Өмнөговь аймгийн Оюутны чуулга-уулзалт 5 сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа . Чуулга-уулзалтанд Улаанбаатар хот, Дархан-уул, Орхон, Дорноговь аймгийн их , дээд сургууль, коллежид Өмнөговь аймгаас суралцдаг 800 гаруй оюутнууд оролцсон бөгөөд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ЗДТГ-ын НХ-ийн дарга Н.Жамьянхорол, Хөгжлийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нар Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөр, шаардлагатай байгаа боловсон хүчний талаарх илтгэл, мэдээлэл хийж оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Энэхүү чуулга-уулзалт аймгийн Эрүүл мэндийн газар, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой ХК, Энержи ресурс ХХК, Ажнай корпораци, Өмнийн говийн элс ХХК, Монголын алт корпорацийн холбогдох албаны хүмүүс оролцож өөрсдийн байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгцээт ажлын байрны талаарх мэдээллийг хийлээ.


Н.Адъяацэрэн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 09:40 Мэдээний төрөл ,

0 comments for "“Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая” Өмнөговь аймгийн Оюутны чуулга-уулзалт болов"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook